Монголын банкны салбарт “Голомт”-ын галыг бадраагч, залуу лидерүүдийн нэг болох Голомт банкны захирал Дандарын Бадрал өөрийн төрсөн өдрөөрөө нэгэн бяцхан зүрхэнд жаргал бэлгэлээ. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудснаа ийнхүү мэдэгдэл хийлээ. Тэрээр “Өнөөдөр миний төрсөн өдөр.
Энэ өдөр нэгэн бяцхан зүрхийн хагалгааны төлбөрийг төлж эрүүл цохилуулж хайртай гэр бүлд нь аз жаргал бэлэглэхийг хүслээ. Цаашдаа нас нэмэх бүрдээ нэг бяцхан зүрхийг аз жаргалтай цохилоход нь тусалж байхаар боллоо.” хэмээжээ. Тэрээр Олон улсын банк санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд дэлхийд үнэлэгдсэн залуу бизнесмен юм.