Өнгөрсөн сард цахим орчинд өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “өөрт нь галт зэвсэг бий, хүн буудна” гэх мэт ёс зүйгүй үг хэллэг ашиглан цахим сүлжээнд шууд бичлэг хийж олны шүүмжлэлд өртсөн билээ.
Тэгвэл тус бичлэг дээр гарч байгаа хүүгийн аав Баавар буюу Ш.Батбаяр байсан юм.
Харин түүний аав БААВАР буюу Ш.Батбаяр: “Цацагдсан бичлэгийг цагдаагийн газраас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн минь сэтгэл санаа маш хүнд байна. Бичлиг цахим орчинд цацагдсанаас хойш 2 удаа амиа хорлохыг завдсан.
Хүү маань найзуудынхаа группт лайв хийсэн байсан. Цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаарахыг сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно.” гэсэн юм. Тэгвэл дуучин залуу хүүдээ ихээхэн анхаарал хандуулж амьдралыг нарийн ширийн ухааныг ухааруулж ойлгуулсан бололтой.
Тэрээр: “Миний том хүү. Амьдрал сайхан шүү, ухаарсан шүү” хэмээн өөрийн цахим хуудснаа пост оруулсан юм.








































