Урлагийн тайзыг 40 жил эзэгнэхдээ дуулсан дуу болгон нь хит болж, тоглолт бүрээрээ шинэ жишиг тогтоож чадсан уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа юм.
Үргэлж тэсрэлт хийж, гайхшруулж байдаг дуучин Т.Ариунаа “Хайртай шүү ээжээ” тоглолт дээрээ тайзанд дээрээс унажээ. Тэрээр дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамт “Шөнө дундын бүжиг” дуугаа дуулж байсан аж.

Дуучин бүсгүй энэ тухайгаа “Азай буурал 80 настай Цэвэлмаа гуайд цэцэг өгөх гэж байгаад алтан тайзнаас аа адис авч сайхан уналаа азай буурал маань урт удаан наслах болтугай. Ариунаа нь зүгээрээ” хэмээн бичжээ.








































