Баянзүрх дүүргийн XIV хороо буюу зүүн дөрвөн замын зүүн урд талд баригдсан 15 давхар барилга бүхий “Зүүн хүрээ” хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон.
Гэвч ашиглалтад орсон цагаасаа эхлэн ундны ус нь зэвтэй, шар ус гарч буй талаар оршин суугчид нь бухимдаж ирсэн билээ.
Тэгвэл уг хотхон голоорооо хуваагдаж байгаа талаар эх сурвалжууд шуугих боллоо. Одоо гаднаасаа цуурч, дотроосоо замаск нь хуурч унаж эхэлсэн. Тэр ч бүү хэл гадна талдаа маш их цууралт явагдаж байгаа аж.








































