ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Донбастт цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ мэдэгдэв.
Тэрбээр “Донбасс дахь Бүгд Найрамдах Ард улсуудын ард түмэн тусламж хүссэн Орост хандсан. Үүнтэй холбогдуулан тус бүс нутагт цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн.
Үүний зорилго нь сүүлийн найман жилийн турш Киевийн дэглэмийн хүчирхийлэл, хоморголон устгалд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал юм. Найман жилийн турш энгийн иргэд, тэр тусмаа ОХУ-ын иргэдийн эрхийг зөрчсөн этгээдүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах болно” гэж телевизээр хэлсэн үгэндээ хэлэв.