Иргэн Ч.Мөнхбаяр 2010 оноос Монголд уран олборлож байгаа гадны компаний эсрэг анхны тэмцлээ эхлүүлсэн байдаг. Түүх ингэж эхэлсэн. Дорнодод ураны хүдэр олборлож байсан Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаний талаар сонссон Кремлийн ах энэ явдлыг таатай хүлээж авсангүй.
Тэдний хувьд “Оюутолгойгоо бидэнд өгөөгүй, Тавантолгойгоо хамтарч ажиллаагүй” хэмээн ууртай байсан үе. Тиймээс манай эрх баригчдыг шахаанд оруулж Канадын “Хаан Ресурс”-ыг гарга хэмээн сурсан зангаараа базав. Урдын цагт бол Зөвлөлтийн удирдагчид Монголын Ерөнхий сайд, төрийн тэргүүнийг Москвад аваачиад хортой тариа хийж хордуулан эсвэл бөөрийг нь суга татах, Воркута хорих лагерьт бодийг нь хөтөлгөх байсан биз. Цаг үе өөр болохоор яалтай билээ. Оросууд биднээс хамаагүй ухаантай тул тэд аргаа өөрчлөн манай нэг улстөрд орсон бизнесмэнээр дамжуулан ТТБ-уудыг “Хан Ресурс”-ын эсрэг сумлаж тавив.
Сумны үзүүрт шүгэл үлээгчид, Ч.Мөнхбаяр мэт шогшиж явсан юм. Чингээд эр муу ч эмийн дээр гэгчээр Кремлийн удирдагчид сурсан зангаараа Монголын эрх баригчдыг үгэндээ оруулж, 2015 онд “Хан Реусурс”-ыг Монголоос хөөлгөж дөнгөв. Дорнодод чамгүй хөрөнгө оруулалт хийгээд олборлолт явуулж байсан тус компани манай ЗГ-ыг Арбитрын шүүхэд өгч 100 сая долларын өрөнд унагасан түүхтэй. Үүний дараа манай Засгийн газар Хятадын хөрөнгө оруулалтыг түшиглэн Багануурт том оврын 700мтв-ийг цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Концессийн гэрээг 2015 оны дөрөвдүгээр сард үзэглэв. Эл цахилгаан станц Төв, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, найдвартай эрчим хүчний шавхагдашгүй үүсвэртэй болох байв. Үүнийг сонссон Кремлийн удирдагч, “Хөнгөн цагааны хаан” хочит еврей тэрбумтан Олег Дерипаска хоёр сонсоод галзуурах шахжээ. Манай улс хойд хөршөөс эрчим хүч нийлүүлэн баруун таван аймгийг хангасаар олон жил болж буй.
Энэ нь оросын ЗГ гэхээсээ илүүтэй Дерипаскагийн сибирьт байгуулсан усан цахилгаан станцаас эрчим хүчээ татан авч, жилдээ мань ервей тэрбумтаны халаасанд 80-100 сая доллар хийж өгдөг. Олон жил түүний халаасанд энэ их доллар орж байгаа. Эгийн голын УЦС-ыг сонсоод харвах шахсан тэрбээр энэ удаа Багануурын цахилгаан станцыг хөдлөгөхийг хүссэнгүй. Тавиад онд Оросуудын барьсан 1,3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадал жилээс жилд муудаж байгаа ч оросууд бидэнд өндөр үнээр дэвэн гарвын цахилгаан станцын сэлбэгээ хэд нугалан шахсаар өдий хүрсэн.
Цаашдаа ч энэ маягаар цахилгаан эрчим хүчний асуудлыг оросууд шийдэх ёстой! Тиймээс Кремль хэвлэл мэдээлэл, сошиолын хүчирхэг армиа хөдөлгөж, хөлсний ТББ-ууд, эх орончид, нацист залуусаа Багануурын цахилгаан станцын эсрэг “баадуудав”. Тэрхүү хөдөлгөөний урд Ч.Мөнхбаяр мэт туг барин намирч байсан түүхтэй. Оросуудын эрх ашгийг хамгаалахын тулд эхлээд эх орончийн дүрийг улстөр, нийгмийн тайзнаа чадварлаг бүтээх ёстой. Дараа нь тэднийг хэн ч хардахгүй, ард түмэн нь мухар сохроор жинхэнэ эх оронч хэмээн шагшин магтах болно. Дараа нь тэд рублиэр цалинжиж, Ж.Батзандангийн хэлснээр “Энтертайментаа тоглодог”. Ийм зүйл манай нийгэмд өрнөж буй. Гэхдээ гадны тагнуулын албатай Ч.Мөнхбаяр хамтарч ажилладаг лут тагнуулч гэж эндүүрэв. Кремль, КГБ, оросын олигархиуд Ч.Мөнхбаяр мэтийн чепакийг тоож харьцахгүй.
Харин Оросуудын эрх ашгийн төлөө эх орон, монголын ард түмнийг олон жил хохироосон тэр этгээд бол яах аргагүй гадны тагнуулын агент, эх орноо худалдсан, урвагч новш! Ч.Мөнхбаяр бол түүнээс хуушуурын мөнгө авч, нохойд барьдаг мод болж явсан хэдэн арван залуусын нэг л байхгүй юу зайлуул. Ч.Мөнхбаяр “тайзнаа” ганцхан дүр бүтээгээд байвал удалгүй баригдах нигууртай тул Өвөр Монгол, Хазарачуудын төлөө матарын нулимс унагах ёстой байлаа. Үүнд нь бид хууртсан ч тагнуулынхан хууртсангүй, түүнийг хэдэн жил битүүхэн шалгаж явж. Иймээс Монголын Тагнуулынханд браво гэж хэлье. Мөрдөнд хэвтэж байгаа Ч.Мөнхбаяр өөрийн эзнээ, тэр эзэн нь бас дээд эзнээ барьж өгснөөр ЖИНХЭНЭ УРВАГЧ түмэнд ил болох ажгуу. Тиймээс тэр айн, сандарч троллын армиа сошиол дайнд оруулжээ чааваас.
Эх сурвалж: Хориотой сонин









































