Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хо.рих я.л оноосон. Түүнийг улс төрийн хилс хэргээр ялл.ан хорьсон асуудлаар хүү Б.Чулуудай нэгдүгээр сарын 21-нд НҮБ-д хандсан билээ. Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болсон гэж зарим улстөрчид дүгнэж буй.
Хотын даргаар ажиллаж байхдаа Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, шүүх түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд дөрвөн жилийн хорих я л аар шийтгэсэн. Шүүхийн тогтоол өнөөг хүртэл Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өгөөгүй байгаа нь түүнийг улс төрийн хилс хэрэгт ялласан гэх хардлагыг улам бататгаж буй юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаар дамжуулан Э.Бат-Үүлийг өмөөрч, нүүр номдоо байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУ-д шоронд буй Навальный хүртэл гадаадын “Тайм” сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчиллын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү” хэмээн жиргэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хо рих я.л оноосон. Түүнийг улс төрийн хилс хэргээр я л лан хорьсон асуудлаар хүү Б.Чулуудай нэгдүгээр сарын 21-нд НҮБ-д хандсан билээ. Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болсон гэж зарим улстөрчид дүгнэж буй.