“Нийслэл хүүхэн” ОАУСК-ны гол дүрийн жүжигчин Б.Мишээл сэргэлэн, адтай, дүрээ ч сайн гаргадаг. Залуу жүжигчин маань чамгүй олон киноны гол дүрийг бүтээсэн.
НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяртай багагүй хугацаанд үeрхэж өдгөө амьдралаа холбосон бүсгүй саяхан шүүмжлэлийн шуурган дундуур гарсан нөхрийнхөө талаар үзэл бодлоо илэрхийлсэн.
-Нийслэл хүүхэн киноны 1-р бүлэг ойр мөд үзэгдээгүй их амжилт дагууллаа. Удаан хүлээлгэсэн киноныхоо 2-р бүлгийн нээлтээ хийж байгаад баяр хүргэе.
-Баярлалаа. Үзэгчид 1-р бүлгийг их дуртай хүлээж авсан. Тэгээд season 2-г хийж ард нь гарч чадлаа. Насны ангилалгүй, бүх хүн гэр бүлээрээ суугаад үзэх боломжтой.
-Өмнөх бүлгээсээ энэ бүлэг юугаараа онцлог вэ? Нийгэмд өгөх мессеж нь?
-1-р бүлгийн гол утга санаа явсаар байгаа. Гэхдээ илүү өрнөлтэй, үйл явдал арвинтай болсон байгаа. Залуучууддаа монгол ахуй талаас нь сургамж өгсөн кино болсон.
Монгол ахуйгаа мэддэг байгаасай, ёс заншил гээд бидний мэдэхгүй зүйлүүд их байсан. Анхнаасаа нийгэмд монгол ахуйг харуулах зорилготой хийсэн.
-Жүжигчин хүн ямар ч дүрд, нийгмийн аль ч давхаргад хөврөж жүжиглэх чадвартай байдаг. Таны бүтээсэн дүр уг хүнээс чинь хэр өөр вэ?
–Кино хийгдсэний дараа эргээд харахад хэцүү биш илүү сургамжтай, дурсамж болоод үлдсэн байна. Тухайн үед хамгийн хэцүү санагдаж байсан сцень бол 1-р бүлэг дээр гол руу шидүүлдэг хэсэг байсан. Намар болчихсон байсан. Хүйтэн жавар орчихсон үед авсан зураг.
Найруулагч намайг шар тос залгиад, нэрмэл архиар шавшчих хатгалгаа авчихаж магадгүй гээд. Миний хийх л ёстой ажил учраас тэгээд л гол руу шидүүлсэн дээ. Их хэцүү байсан. Одоо бол зориг гаргаж чадсан дурсамжтай л санагдаж байна.

-Мэдээж кино гэдэг асар олон хүний хүч хөдөлмөрөөс бүтэж, бүтээл болон гардаг. Хэр их цаг хугацааг зарж, нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бэ?
–70-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажилласан. Монголд байхгүй олон Гавъяат, Ардын жүжигчин, мундаг хүмүүсийг тоглуулсан кино болсон.
Энэ мундаг хүмүүстэй хамтарч ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. Амьдралдаа үлдээж байгаа хамгийн том дурсамж. Маш их зүйлийг бас сурч авлаа.
-Нэг хэсэг сошиалаар нөхрийг чинь багаггүй шүүмжлээд авлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Уран бүтээлийн талаар асуухгүй юм уу?/инээв/ Гэхдээ ямар ч үед нөхрийхөө талд бат зогсоно. Сайн ч бай муу ч бай нөхрөө муулахгүй.
Ярилцсан-Н.Цацрал
Эх сурвалж: Grandnews.mn








































