Өршөөлийн хуульд тусгаж иргэддээ боломж олгож байгаа ч цар тахлын үед яасан ч их яарав.
Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн энэ үед торгуулийнх нь 50 хувийг хөнгөлж байгаа нь ёстой л чамлахаар чанга атга гэдгийг ард нийт бултаараа уг нь ойлгосон. Гэхдээ л цалин цаваг тааруухан, өдрийн хоол хоногийн будаагаа аялуулах гэж зүдэрч байгаа иргэд ӨРШӨӨЛД ХАМРАГДАХЫГ хүсч ах дүү хамаатан садан, аав ээжээсээ гуйх нь гуйж, цалин мөнгөө хүлээх нь хүлээж хуульд заасан хугацаанаас нь өмнө амжуулах гэж хичээж байна.
Тэгтэл хүсэхэд хясна гэгчээр уржигдар буюу 9 дүгээр сарын 27-ноос эхлээд Дүжингаравын нэг цэгийн үйлчилгээ хүний хөлд дарагдаж урт дараалалд стрестсэн, хүмүүс халдвар хамгааллын дэглэм бодохтой манатай, уур уцаар, хараал зүхэл болсон дүр зураг ноёлж байв. Гэтэл өчигдөр бүр ч дордож ЦАХИМ МАШИНУУД НЬ ГАЦАЖ олны уур бухимдал дээд цэгтээ хүрлээ.
“Тэр мөнгөөр улс дутаж байгаа” гэх бодол өрцнийх нь цаана, өр зүрхэнд нь бий. Тийм болохоор ард иргэд ёстой л “ХУВЬСГАЛЫН ТОХИРОО”-гоо харж идэх хоолоо хасч байгаад төлөхөөр чармайж байна. Гэтэл өнөөх ЦАХИМ ҮНДЭСТЭН”-үүдийн маань ЦАХИМ АЖИЛЛАГАА нь таг.
Өөрөөс нь биш, төрөөс, төрийн анхан шатны үйлчилгээнээс болоод хуульд заасан хугацаандаа амжиж төлж багтахааргүй болсон тул сэтгэлийнх нь мухарт “Өршөөлийн хуулийг яагаад иргэндээ адил тэгш эдлүүлж болдоггүй юм бэ. Бид ямар хүчингийн хэрэг хийж, хүн алж, дээрэм тонуул хийж, хээл хахууль авчихсан уу. Тийм нөхдүүд ӨРШӨӨГДӨЖ наранд гарч ирчхээд исгэрч явахад хоолныхоо төлөө зовж байгаа иргэд торгуулиа төлөх гэж үйлээ үзэж байна.
Төрийн үйлчилгээ саатсанаас болж иргэд хохирох болчхоод байна. Энэ тэгээд ШУДАРГА ЁС бас өнөөх ӨРШӨӨЛ чинь үү.
Эх сурвалж: Erennews.mn








































