www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Trending Tags

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

    Trending Tags

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Ч.Мөнхсайхан: Манай 4 хүн ууланд сураггүй болоод 10 гаруй хонолоо. Бидэнд тусламж хэрэгтэй байна

2021/07/22
in Нийгэм
0
Ч.Мөнхсайхан: Манай 4 хүн ууланд сураггүй болоод 10 гаруй хонолоо.  Бидэнд  тусламж хэрэгтэй байна

Ойд төөрсөн хүмүүсийн ар  гэрийнхэн, хамт явж байсан хүмүүс цуглажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Ар Жаргалант хэмээх газар руу самранд явсан 14 хүний дөрөв нь сураггүй алга болжээ. Тэд 35-40 насны гурван эмэгтэй, 58 настай нэг эрэгтэй аж. Тэдэнтэй холбоо тасраад арав гаруй хоносон бөгөөд хамт явж байсан хүмүүс, ар гэрийнхэн нь аймаг, сумын цагдаа, онцгойд хандаад тусыг эс олсон тул Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт хандахаар ирсэн байхтай нь тааралдаж, төлөөлөл болгож иргэн Ч.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрбээр багийн гишүүн гэв.

-Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Гуравдугаар сарын 13-нд бид хаврын түүвэр гээд Зүүнхараагаас самарт гарсан. Газарт унаж, цасанд дарагдсан самрыг цас хайлахтай зэрэгцэж түүж авдаг юм. Зургадугаар сарын 1-нд нэг удаа хүнс аваачиж өгсөн. Хүнс залгаснаас хойш хоёр сар шахам болсон.

Ингээд бидэн рүү хүнс залгуулахаар машин гарсан ч Гүнжийн давааны тэнд суусан байсан. Энэ тухай хүн хэлж дуулгаж, бид машин руу, хүнсэн дээрээ очихоор гарсан. Гэвч машин дээрээ очиж чадаагүй. Хоол хүнсгүй сульдсан. Замдаа нэг хүний бие муудаж, ухаан алдаж хоносон.

Тиймээс би тэндээс 7-8 өдөр явж, Зүүнхараад ирж мэдээ өгөөд, нөхцөл байдлыг хэлж, онцгой байдал дуудахыг хүссэн. Сэлэнгэ аймаг, Ерөө суманд мөн дамжуулсан. Гэвч ямар ч мэдээ байгаагүй. Тиймээс хувийн нислэгийн компанид хандсан. Биднийг нисээд очиход үлдсэн багийн хүмүүсээс дөрөв нь явчихсан байсан. Эхний нислэгээр бие муутай хүнээ очиж авсан.

Дөрвөн хүний багтаамжтай тул би үлдэж, бие муутай болон гурван хүний хамтаар төв рүү буцаасан. Ингээд дараагийн хоёр нислэгээр үлдсэн хүмүүсээ авсан. Тэр дөрвөн хүний тухайд хүнс авчирч байгаад саатсан машинаа хайна гээд хэлэлгүй явчихсан байсан. Одоо энэ дөрвөн хүнээсээ сураг тасраад байна.

-Онцгой, цагдаагийн байгууллагад хандсан гэлээ. Ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

-Өнөөдрийг хүртэл бид онцгой байдал, цагдаагаас ямар ч тусламж авч чадахгүй байна. Хэдийд гарсан, яасан ийсэн гээд өдөржин асууж байцаачихаад манайх чадахгүй гэсэн хариу өгч байгаа юм. Өчигдөр л (долдугаар сарын 18) гэхэд Онцгой байдлын ерөнхий газарт очоод уулзахад маргааш (долдугаар сарын 19)өглөө та нарын асуудлыг шийднэ гэсэн. Өглөө яваад очсон чинь дахиад л бүгдийг нь яриулаад, тэр, энэ дарга дээр ор гэнэ. Дахиад ороод ярьсан.

Тэгээд эцэст нь манайх боломжгүй, мөнгө төгрөг байхгүй гэж байна. Тиймээс бид өмнө нь гурван удаа нислэг үйлдэж, ойд үхэх сэхэхийн зааг дээр байсан хүмүүсийг минь авчирч өгч, том тус хүргэсэн компани дээр ирээд дахиад л гуйгаад сууж байна. Энэ чинь хувийн компани. Бидний хүссэний зоргоор нисэхгүй. Харин ч өмнө нь гурван удаа нисч өгсөн. Бид дахиж гуйх эрхгүй байхгүй юу.

Гэхдээ арга алга. Гуйлаа, хэллээ. Өнөөдөр тэр бүс нутгаар цаг агаар тохиромжгүй тул нисэх боломжгүй юм байна. Маргааш (өнөөдөр) нисээд өгөх болов уу гэж найдаад сууж байна. Нислэг өндөр төлбөртэй. Зардал мөнгө нь хэцүү гэдгийг ойлгож байгаа.

-Заавал нисдэг тэрэг шаардлагатай юу. Газраар эрэн хайж болохгүй юу?

-Ямар ч боломж байхгүй. Туулах чадвар сайтай машинууд бүр наанаа гацчихдаг. Морьтой хүмүүс явж чадахгүй. Явган хүмүүс намаг дунд тал өдөр яваад л өнхрөөд ойчино. Би хэл дуулгахаар явж, багийнхан үлдэхэд арай тамир тэнхээтэй дөрөв нь олон хоноод хүлээж тэсэлгүй хүнс ачсан машин руугаа явсан байх.

Тэгээд машиндаа хүрч чадалгүй сульдаж унаад, гацчихсан нэг газар хэвтэж байгаа болов уу. Бид машин дээр очиж хүнсээ авах гээд дөрвөн өдөр яваад хүрч чадахгүй байна шүү дээ.

-Холбоо тасраад хэд хонож байна вэ?

-Дөрвөн хүн багийнхнаасаа салаад 10 гаруй хонож байна. Үлдэж хоцроод, нисдэг тэргээр аврагдаж ирсэн хүмүүсээсээ эхнээс асууж байна. Та нар маргалдаж, хэрэлдсэн болоод нөгөө дөрөв орхиод явчихсан юм уу гэсэн. Тэгэхэд маргалдсан зүйл байхгүй гэж байна.

Нэг хүн үхлүүт байсан. Бусад нь тамирдаж цуцсан. Тиймээс эртхэн тамир тэнхээ гайгүй байгаа дээрээ хүнстэй машин руугаа дөхье гэж шийдээд хөдөлсөн байх. Гэвч замдаа төөрөөд цуцсан. Зам мэдэхгүй хүмүүс аргагүй.

-Та тусламж дуудаад нисдэг тэрэгтэй очиход үлдсэн хүмүүсийн байр байдал ямар байсан бэ?

-Хүмүүс модны сүүдэрт хэвтэж байхад нь олсон. Буугаад бие муутай хүн хаана байна гэхэд хадны цаанаас амьтай голтой хүн гаргаж ирж байгаа юм.

Амьсгаатай байсан хүнээ ачаад, гурван хүнтэй суулгачихаад үлдсэн хэд дээрээ гүйж ирэхэд ам нь ангалзаад хоол нэхээд байгаа юм. Өгөхөд учиргүй идээд, уйлж байсан. 3-4 сар уулаар тэнээд хөл нь холгоод, цэврүүтчихсэн байхад уйлаагүй атал намайг очиход аврагдлаа гээд уйлж байсан.

-Хүмүүс төөрсөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Ар жаргалант хэмээх газар хэр өргөн хүрээтэй вэ?

-Хан Хэнтийн нуруу шүү дээ. Гол уруудаад намаг, торлог ихтэй газар. Тэнд зөвхөн манай хэд байсан юм биш. Ерөөгийн эргүүлтэй таарсан. Ингэхэд 50 гаруй хүн явж байсан гэж хэлж байна лээ. Тэднээс нэг хүн алга болоод сар гаруй болсон. Хайгаад олохгүй байгаа гэсэн. Мөн тэнд машинууд 7-8-аараа намганд гацчихсан. Хоол хүнс нь ирж чадахгүй болчихсон байгаа.

Тэнд байгаа хүмүүс юун самар авах. Бүгдийг нь хаяад амьд харих нь чухал болсон. Гэр бүлээрээ, бага насны хүүхдээ дагуулаад явж байгаа хүн хүртэл байна шүү дээ. Хүүхэд нь хоолгүй, өлсөөд уйлж байна. Гол ус, намаг шалбаагаар машин бүү хэл морьтой явахад хүнд. Анх морь түрээсэлж аваад гарсан. Морь нь муудаад ирэхийн цагт нядалж, хоолоо залгуулж, өөрсдөө явган явж байна.

-Та хэл дуулгахаар олон хоног явсан гэсэн. Хэр урт замыг туулж байгаа юм бэ?

-Би тэндээс гарч, машин байгаа 40-50 км газарт хоёр шөнө, гурван өдөр явахад гуйваад очсон. Энэ хугацаанд ямар ч хоол унд байхгүй. Ингээд очиход Зил-131машин Зүүнхараа явах гэж байхад нь суугаад дөрвөн хоног явсан. Хоёр өдөр нь шаварт сууж ноцолдсон юм.

Ерөө гол дээр очиход хүмүүс боогдчихсон. Голоор гарч байсан Зил 131 машин самартайгаа живээд зургаан дугуй нь дээшээ харчихсан тав хоносны дараа татаж гаргасан гээд яриад сууж байсан. Бүх самар нь урсчихсан. Байдал яг ийм л байна.

Очоод энэ болгоныг бүгдийг нь ярьсан. Дээшээ төв рүү мэдээ явуулсан гэсэн. Гэтэл өчигдөр би ирээд онцгойгийнхноос асуухад тийм ямар ч мэдээлэл ирээгүй гэж байгаа юм. Ингээд өчигдөржин байлгаж баахан юм асуугаад эцэст нь манайх тусалж чадахгүй гэж хэлсэн. Зэвсэгт хүчний жанжин штаб дээр хоёр нисдэг тэрэг бий.

Хошууч генерал Ганзориг гэж хүний зөвшөөрөлтэй бол бид нисэхэд бэлэн гэж байгаа юм. Цагийн гурван сая төгрөгөөр нисдэг. Гэтэл санхүүжилт байхгүй. Ямар ч мөнгө байхгүй гээд өдөржин хүлээлгэсэн. Ингээд аргаа бараад хувийн компаниас тусламж гуйж ирсэн.

-Дөрвөн хүн яасан байх магадлалтай вэ. Хаана байгаа гэх баримжаа бий юү?

-Энэ дөрвөн хүн газар сайн мэдэхгүй. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй явсан юм. Эрэгтэй нь манай жолооч. Гэхдээ нэг удаа л өвөл машинтай өгсөж ирж байсан. Тэр замаа харангуутаа таамгаар ингэж буцаж болох юм байна гээд дагаад явчихсан байх. Гэвч тэр нь өвлийн зам. Өвөл хөлдүү үед явах боломжтой. Одоо бол гол ус ихтэй, үертэй, наман шалбаагтай болчихсон. Явах аргагүй. Ингээд ядраад нэг газар сульдаад хэвтэж байгаа байх. Өвөл, зуны зам нь өөр юм. Нэг нисчихвэл баримжаа байна. Би олчихно гэж бодож байна.

-Ууланд хүнсээ тооцож явдаггүй юм уу. Яагаад өмнө нь бууж ирээгүй юм бэ?

-Уг нь гол ус гэсэхээс өмнө ууланд байгаа хүмүүсээ татчих боломж байсан. Гэтэл Сэлэнгээс пост гаргачихсан. Ингээд хүмүүсээ буулгаж ир, хүнс гаргахгүй гэчихэж байгаа юм. Хоолгүй хүмүүс яаж бууж ирэх юм бэ. Нэг машин гарахад постон дээр 1.5 сая төгрөг авдаг. Ороод ирэхэд нь хоёр шуудай цайруулсан самар авдаг юм. Ерөөсөө тэрийг л авах гэсэн хүмүүс.

Эд нар байгаль хамгаалж байгаа төрийн хүмүүс. Тэгсэн атал хүмүүсийн хоол хүнсийг гаргахгүй гээд замыг нь хаачихсан. Ингээд ойд хамаг хөрөнгө(хүмүүс зээл авч, мөнгө босгож самарт явдаг), үр хүүхдээ хаячихсан хүмүүс шөнөдөө хулгайн замаар явж л таарна. Ингэж явахдаа өөр эрсдэлтэй газрыг туулахаас аргагүй. Тэрнээс гадна тэр сайхан байгалийг сүйтгэж байна. Модыг хөрөөдөж унагаагаад зам засаад явдаг. Тийм айхавтар хор хохиролтой байна.

-Ойгоос хоол болгочих зүйл олдохгүй юу?

-Нэгдүгээрт, самар жимс боловсроогүй. Самар идлээ ч хүнд хоол болдоггүй юм. Жимс ургаагүй. Гүзээлзгэнэ, нохойн хошууны навч, боролзгоно зэрэг хэдэн төрлийн навч буцалгаад голоо зогоогоод, хамгийн гол нь байрандаа хөдлөлгүй хэвтэж бай гээд би үлдээгээд явсан юм.

Гэвч манайхан намайг ирэхээс өмнө байрнаасаа хөдөлчихсөн. Нэгийнх нь бие муудаад байхаар долоо хоног үүрч явсан байгаа юм. Нисдэг тэрэгтэй очиход анх үлдээсэн газар байгаагүй. Тэгээд тэр хавиар хоёр эргээд модны сүүдэрт байхад нь олж, авчирсан.

-Танай баг нийт хэчнээн хүнтэй байсан бэ. Дөрвөн хүн нь яагаад салж явах болов?

-Энэ бие муутай хүн удаан тэсэхгүй байх гэж айсан байх. Хоёрдугаарт, арай тамир тэнхээтэй байсан дээрээ хэдүүлээ замаа бодъё гэж бодсоныг үгүйсгэхгүй. Хүлээгээд ирэхгүй бол яах вэ гэж бодсон байх. Ерөөсөө хэлэхгүй байж байгаад явчихсан байгаа юм.

Нийт 14 хүн байснаас дөрвөн хүн төөрөөд ойд байна. Төөрөхдөө буруу яваагүй. Чиглэл нь зөв байгаа юм. Тэд зам товчилж явахгүй. Тийм том өндөр уулсыг давж явна гэж байхгүй. Хөндийгөө дагаад уруудсан байх.

-Чоно нохой нь гайгүй юу?

-Одоо бол гайгүй. Харин өвөл хүн барина. Хавар самар жимс ховор үед баавгай аюултай. Гэхдээ ойд байгаа амьтад чинь айлын зуудаг нохой алдуурчихсан юм шиг хүн харахаараа шууд бариад байхгүй. Танихгүй юмаа барихгүй, тойроод явна.

Мөн энэ жил самар их байгаа учир баавгай самраа хөөгөөд л явна. Тэгэхээр амьтанд бариулах магадлал бага. Хөлдөж үхэх эрсдэл бага. Гэхдээ бороо цутгаад эхлэх юм бол хэцүү. Уг нь бүгд нэг шүдэнз гялгар уутанд боогоод авч яваа.

Түүнчлэн, төөрөх юм бол явж болохгүй. Хуурай мод цуглуулаад гал түлээд хуурай, нөмөр газар сууж байх ёстой гэж заасан. Хүлээж байвал заавал хүн очно.

Дээрээс нь замд явж байхдаа салж болохгүй гэх зэргээр бүх зааварчилгааг өгөөд гарын үсэг зуруулдаг юм. Манай багийнхан ч ялгаагүй тэгсэн. Гэвч зааварчилгааг дагалгүй, явсан байна. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Айсан байна. Арай тэнхээ тамиртай дээрээ явъя гэж шийдсэн байх.

-Нэг багт хэдэн хүн багтдаг вэ?

-Аймаг орон нутагт самар авч байгаа ченжүүдтэй нь гэрээ хийгээд гарын үсгийг нь зуруулаад 14-15 хүн нэг гал болоод гардаг.

-Зөвшөөрөлтэй гэсэн үг биз дээ. Улсад зохих татвар шимтгэлээ төлөөд?

-Зөвшөөрөлтэй. Тэгээд постоор гарахад нэг машинаас 1.5 сая төгрөг авдаг. Гэтэл бууж ирээд хүнс аваад буцаад хүмүүстээ хүргэж өгье гэхээр нэг ч хоол гаргахгүй, хүмүүсээ буулгаж ир гэсэн.Нөгөө хүмүүс нь хулгайн замаар очих гэж байгалийг баахан сүйдэлж байгаа юм. Зарим нь хүрч чадахгүй.

-Заавал ингэж амь насаа дэнчин тавьж явах шаардлага байдаг юм уу?

-Надад бичлэгүүд байгаа. Би асуусан. Та нар яагаад энд явж байгаа юм гэхээр хотод корона гээд ажил олдохгүй, бас өвчин тусах гээд байна. Тэрний оронд эрүүл агаарт явж байя. Мөн мөнгө олох хэрэгтэй гээд ярьж байгаа юм. Ингэж яриад сууж байсан хүмүүс маань хүнд байдалд орчихлоо.

-Самар ашигтай юу?

-Дахин хэлье. Нэгдүгээрт, хүмүүст хийх ажил олдохгүй байна. Хоёрдугаарт, манай багийн 20 гаруй залуус байна. Бүгд мэргэжилтэй.Би л гэхэд ХААБ-ын ажилтай. Корона гээд хорио ихтэй, ийш тийш ажилд явах “шаанс” алга. Самар л гайгүй гэж байна гээд хүмүүс явдаг.

Нэг кг самар 14-15 мянган төгрөг болчихож байгаа юм. Ингээд л амьдралын төлөө явж байна. Дэлхийд энэ самар их үнэтэй гэсэн. Самар түүсэн гээд татвараа авч байна шүү дээ. Тэгвэл яагаад зөв зохион байгуулаад өгч болдоггүй юм. Бид яваад сурчихсан хүмүүс. Түймэр тавихгүй.

Хаврын түүвэр гэдэг нь цас хайлсан хойно газар унасан самар түүхийг хэлж байгаа юм.Мунаар цохихгүй. Байгаль сүйтгэхгүй. Гол нь яг цас хайлангуут түүж авдаг. Ингээд уул руу эрт гараад, цас хайлахыг хүлээсээр байгаад хугацаагүй болчихсон юм.

Тэгээд аваад яг явдгийн даваан дээр хоол хүнсгүй болчихсон. Хол газар очсон хүмүүс хоол хүнсээ татах гэхээр постууд дээр нь болохгүй гээд хүнсийг нь буцаагаад байгаа. Ингээд хамаг татвар, бүх юмаа авч дууссаны дараа одоо болно гэсэн юм шиг алга болчихсон. Яг хүмүүст тусламж хэрэгтэй болоод ирэх үед одоо постууд дээр нэг ч хүн байхгүй. Их бороо хур орсон.

Гол үерлээд замууд эвдэрчихсэн. Тэнд хүн үхэх гэж байна гэхээр “Өө мэдэхгүй, аймаг руу ярь” гэнэ. Гэтэл бид Зүүнхараагаас тодорхой хэмжээний гэрээ хийгээд гарсан хүмүүс шүү дээ. Бидний очсон газар Ерөө сумын нутагт харьяалагдана. Тиймээс Ерөө дээр нь очихоор та нар Зүүнхараагаас гарсан юм байна ш дээ, тийшээгээ ханд гэнэ. Аймаг руу хандаад нэмэргүй. Улс руу хандахаар та нар шат алгасаж ярилаа гэнэ.

-Та гэр бүлээрээ явдаг тухай хэлсэн. Хүүхэд байх уу?

-Найман настай хүүхдээ дагуулчихсан хүн явж байсан. Ямар сайндаа хүүхдээ дагуулаад явах вэ дээ. Би отог дээр нь очиж байсан. Бүр биеэ даачихсан хөөрхөн хүүхэд байна лээ. Цай хийж өгөөд, боорцог таваглаад. Сүүлд сонсоход тэд бууж яваад намагт цөмөрчихсөн байна гэсэн. Хоол хүнс нь дуусчихсан. Нөгөө охин гэдэс нь өлсөөд уйлаад байна гэж хүн ярьж байсан.

Тэгэхэд манайхны нойр хүрэхгүй. Бид өөрсдөө өлсгөлөн. Гэхдээ эндээс илүү тэнд хүүхэд өлсөж байгаа нь бидний голыг харлуулсан. Тэр отогт хүүхдийн живх байсан. Тэгэхээр бага насны хүүхэд бас явж байгаа биз. Хүүхдээ тэвэрсэн хүн явж байна лээ гэж ярьж байсан.

Би морьтой байсан бол унаж очоод нядалж өгчихөөд өөрөө явган ч хамаагүй хүрээд ирмээр санагдсан. Ямар сайндаа хүн үр хүүхдээ дагуулаад тийшээ эрсдэл үүрч явж байгаа юм. Энэ амьдралын төлөө. Атга гурилны төлөө шүү дээ. Гэтэл дээдсүүд энийг мэдэхгүй байна. Мэдсэн ч мэдэн будилаад хоцордог. Постон дээр гараад хоёр шуудай цайруулсан самар, 1.5 сая төгрөг гээд улайрчихсан.

-Та хэд тэгж их амь дүйж явчихаад самартай ирсэн үү?

-Юун самар. Байхгүй. Самар бүү хэл машинаа хаясан. Амьд л харья гэсэн хүмүүс байна. Тэр их хүч, хөрөнгө гаргасан самар хэдэн тонноороо харлаад өвс шиг шатчихсан.Юу ч байхгүй. Одоо машинаа яаж олж авах уу. Цаашлаад яаж амьд харих уу гэсэн асуудалтай үлдсэн. Би энд хотод ирээд та бүхэнд хандаж байна. Гэтэл тэнд хэнд хандахаа мэдэхгүй үхэхэд бэлэн хүмүүс байна. Чи намайг юугаар гол зогоосон гэж бодож байна.

-Юу?

-Би 72 цаг яваад эзгүй отгонд ороход саванд үлдсэн багахан кетчуп байсан. Тэрийг усанд найруулж балгахад дөнгөн данган гол зогоож байгаа юм. Цааш гишүүний иш зажилж, амраад явахад хоёр км зам туулсан. Орой хоноглоод өглөө нь босоход надтай хамт гарсан залуу “Ах аа, та унах юм бол баларна шүү, зам мэдэх хүн байхгүй” гээд төмсний улаанаас ухаж халаасалсан дөрвөн ширхэг цагаан төмс өгч байгаа юм. Өөрөө идэхгүй, намайг унагаж болохгүй гээд хадгалчихсан байснаа гаргаж ирсэн юм.

-Та унаад өгвөл хаашаа явахаа мэдэхгүй тэр залуу, ард үлдсэн хүмүүс ч балрах байжээ?

-Тиймээс та л унах юм бол бид баларна шүү гээд надад зориулж хадгалсан нь тэр. Би “Ах нь толгой эргэхгүй байна, өл даана” гэж хэлсэн. Би хэлсэн амандаа хүрсэн. Ирээд мэдээ өгсөн. Гэтэл энэ бүгдийг онцгой байдал няцаалаа.

-Төөрсөн газар хотоос хэр зайтай вэ?

-Шулуун шугамаар 400 орчим км. Цаг гаруй ниснэ. 2-3 цаг нисэхэд л олчихно. Надад баримжаа байна.

ӨДРИЙН СОНИН Г.БАТ

Next Post
Б.Баяр-Отгон: Бид нар адуу мал аав ээж  аргал чулуу дуулах ёстой юу???

Б.БАЯР-ОТГОН: “НҮДЭНГОО” ДУУНЫ ХУВИЛБАР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЦАЦАГДСАН

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09
Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

2026-01-28
Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.

No Result
View All Result

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.