Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугартай хайр дурлалын романс эгшиглүүлж, хэсэгтээ л аархаж явсан Б.Янжиндуламыг “Намбар ван”-ы бэр болсон, эсвэл “гологдсон хүүхэн” гэж яригддаг. Харин энэ талаар Э.Батшугар ч, Янжиндулам ч үг унагалгүй, харилцаагаа олонд ил болгосонгүй.
Солонгос улсад карьерээ эхлүүлж, эх орондоо инстаграмаар дамжуулан танигдан, алдар цуугаа мандуулж ирсэн Б.Янжиндулам гэх энэ бүсгүй жүжигчин мэргэжилтэй болсон ч урлагийн карьер нь нэг л ахихгүй байна. Харин энэ тухайд урлагийн тогоонд л яригддаг хов жив бий. Залуу жүжигчин Б.Янжиндулам Э.Батшугараас өмнө ч юм уу, И.Одончимэгийн охин З.Номуундарийн нөхөртэй дотно харилцаа тогтоосон гэж, З.Номуунд хардуулж, хардаж муудалцсан удаа ч түүнд бий гэх юм билээ. С.Билгүүн, Б.Янжиндулам хоёрын харилцаа бүтээгүй дуусгавар болсон ч урхаг, муу үр дагавар нь одоо ч салаагүй бололтой.
Энэ мэт эхнэртэй залуустай холбогдох янаг амрагийн асуудлаар шуугиулж ирсэн Б.Янжиндуламын урлагийн карьер одоо ч бахь байрандаа байсаар ирсэн. Уг нь ч ийм сайхан бүсгүй, ид залуухан насан дээр эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг үзүүлж, дүр бүтээж явбал дэлгүүр ажиллуулахаас илүү ч байж магадгүй.
Залуу жүжигчин С.Билгүүний карьер өсөхгүй байгаад нэг л учир бий гэсэн яриа мөн л гардаг. МУГЖ И.Одончимэг том охин З.Номуундарьтай гэрлэж, охинтой болсон ч эцэс сүүлд нь хоёр тийш болсон С.Билгүүнийг өрөөсөн нүдээрээ ч үздэггүй сурагтай. Уг нь С.Билгүүн “Хувьсал”-ын У.Уранчимэг гавьяатад үнэлэгдэж “Миний нууц” кинонд тоглож, чадвараа харуулаад авсан нэгэн.
Гэвч И.Одончимэг гавьяат экс хүргэндээ хатуурхахдаа энд тэндхийн кино продакшн болоод найруулагчдад хүргэн хүүг нь кинондоо тоглуулахгүй байх үүрэг өгдөг юм байх. Итгэхэд бэрх ч ийм яриа гарсаар байдаг. Магадгүй эхнэр хайртай охиныг нь 20 хүрээгүй нялх байхад нь авч суучихаад эцэст нь ийм байдалд хүргэсэн нь Алаг нүдэн Одноо гавьяатын уурыг хүргэсэн байж болох. Ямартай ч царай зүс, нуруу туруу сайтай, авъяаслаг залуу жүжигчин С.Билгүүний урлагийн карьер нэг л урагшилж өгөхгүй байна даа…