Цагтаа загварын тайзнаа гунхаж явсан Т.Монголмааг модель гэхээс илүү “Сохо мебель”-ийн эзэн, Жадамбын эхнэр, эзэгтэй гэдгээр нь олон нийт мэддэг. Түүний нөхөр “Эх Монгол” группийн захирал, “Сохо мебель”-ийн эзэн Б.Жадамба амраг хүүхнүүдийн асуудлаараа зартай нэгэн гэдгийг хүмүүс ам дамжуулан ярьдаг. Энэ нь мисс Монголмаад амаргүй байдаг биз ээ.
Юутай ч ”Сохо мебель”-ийн захирал загвар өмсөгч, Топ модель С.Ариунбилэг рүү уулзах санал тавьж, мессеж илгээж байсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ нь хоёр хүүхдийнх нь ээж мисс Монголмаад л илүү хэцүү, хүнд туссан нь мэдээж. Гэвч мисс, загвар өмсөгч Т.Монголмаа эцсийн мөчид хатан ухаан зарж, гэр бүлээ авч үлдсэн юм.
Мөн Б.Жадамба захирал нарийн бичиг бүсгүйтэйгээ холбоотой хэрэгт холбогдож, цагдаа шүүхдээ хүртэл тулж, бас нэг хэсэгтээ шуугиан болсон. Мисс Т.Монголмаа бас л тэвчиж, энэ талаар өдийг хүртэл сайн муу үг унагаагүй. Харин харцанд нь гуниг суусан нь илт мэдэгддэг. Юутай ч мисс Монголмааг загварын тайзан дээр гунхаж явсан үеийг мэнддэг залуус “Монголмаад их олон сонголт байсан даа.
Өөрөө ч хөрөнгө бэлтэй айлын охин. Нөхрийнх нь мөнгө нэмэгдээд амьдрал улам амар хялбар байж болох ч, сэтгэл санаа нь амар тайван биш бол гунигтай харагдах юм” гэж өмнөөс нь харуусдаг. Зарим нь гэргий “Монголмаа нь харин ч Жадамбааг захирал болгож байсан. Их даруу ажилсаг хүн дээ. Жадамбаа захирал цөөнгүй удаа эхнэрээ эвгүй байдалд оруулж байсан. Хуримаа хийгээд 10 жил ч болсон. Монголмаа өөрөө мөнгөтэй, гэр бүлдээ үнэнч сайхан хүүхэн дээ” гэж өмөөрч байна.