Бээжингийн олимпоос монголчууд анх удаа алтан медаль авч бөөн хөл хөөр болсон. 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс МАН-ын байрыг шатааж, жагсаалын үеэр таван хүний амь үрэгдэж, онцгой байдал зарлан төв гудамжиндаа танк оруулчихсан хүмүүст айдас хүйдэс төрүүлж байсан үе. 2008 оны 8 сарын 8-нд Бээжингийн олимп эхэлж хэдхэн хоногийн дараа жүдогийн 100 кг жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр алтан медаль авсан билээ.
Бие биеэ өрөөсөн нүдээрээ ч үзэж чадахаа байсан АН, МАН-ын дарга С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамт төв талбай дээр олны өмнө халамцуухан гарч, дарга цэрэггүй бөөн баяр болсон. Олимпийн анхны аваргаа угтах гэж Буян-Ухаа дээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шахуу очсон. Олимпийн аваргын аав ээж хоёроос гадна Н.Түвшинбаярын найз бүсгүй Оюунбилэг олны анхааралд байсан билээ. Н.Түвшинбаярын эхнэрээс сэтгүүлчид ярилцлага авахаар хөөцөлддөг ч ганц удаа албан ёсоор ярилцлага өгч үзээгүй.
Харин Булган аймагтаа Олимпийн аварга болсны баяраа тэмдэглэж байх үед нь эхнэр Оюунбилэг нь “Би Түвшинбаярыг олимпийн аварга байхад нь танилцаж, хамт амьдраагүй” гэсэн үг олны өмнө хэлсэн. Тэр үед жүдоч Н.Түвшинбаяр, найз бүсгүй Оюунбилэгтэйгээ хамт айлын хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан гэдэг. Харин олимпийн аварга болоход нь Жүдогийн холбоо, компаниуд мөнгөн шагналаар булсан. Нутгийн зөвлөл нь Ланд 200 машин бэлэглэж, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир Жаргалан хотхон дахь хаусыг бэлэглэсэн гэдэг. Н.Түвшинбаяр “Женко” Баттулгын хуурай дүү. Одоо байраа сэлгэж “Оранж” хотхон руу нүүсэн гэдэг.
Юутай ч 2008 оны 8 дугаар сарын 15-нд олимпийн аварга болохоосоо өмнө айлын хажуу өрөөнд амьдарч байсан Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр Монголын баячуудын эгнээнд шилжсэн. Найман томоохон үл хөдлөх хөрөнгө обьекттэй, сардаа хэдэн саяар тоологддог цалинтай.
Олимпийн аварга болохоосоо өмнө үе тэнгийнхээ хөөрхөн охин Оюунбилэгтэй хоёулхнаа амьдарч байсан олимпийн аварга одоо таван хүүхдийн эцэг болсон. Өнгөрсөн 4 дүгээр сарын 2-ны “хар” Баасан гарагт амьдралд нь бараан сүүдэр тохиолдож, бэлтгэл хангагч, багын найз Энхбат начинг хэвтэрт ортол нь зод.сон. Энэ хэргийнхээ төлөөсөнд урьдчилан хорих төвд сар гаруй саатуулагдаж, шүүхээр я.л сонсох болчихоод байгаа.