3эвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зoдyyлж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус цэргийн ангид Салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зoдoж танхайрч, гэмтэл учруулсан юм.
Улмаар зoдyyлсан албан хаагч хүнд гэмтэл аван ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө нac бaрcaн байна. Харин түүнийг зoдсoн салаан дарга Г нь цагдан хоригдож байна. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Newspress.mn
Тэгвэл энэ талаар бусад сайтуудад гарч байсан мэдээлэлээс
Салаан даргадаа зoдуулсан цэргийн ээж: Эмч “Гадны нөлөөгүй, суурь өвчинтэй” гэж бидэнд худлаа хэлсэн
Зэвсэгт Хүчний 326-р ангийн байлдагч салаан даргадаа зoдуулан тархинд нь цус харвасан, ухаан алдсан байдалтай эмчлэгдэж байна. Энэ талаар ар гэрийнхнээс нь тодруулахад “Хүү минь өнгөрсөн намар цэрэгт татагдаж очсон. Иймхэн хугацаанд хүү минь ийм байдалд орчихлоо. Өчигдөр 22.00 цагийн хавьцаа зoдсoн юм шиг байна лээ. Бид нарт 01.00 цагийн үед хэлсэн. Хүү минь ямар ч ухаангүй, сэхээнд байна. Үнэхээр хэцүү байна. Ухаан ер орохгүй, бид нарыг оруулахгүй байгаа.
Эмнэлэгт нь халдвар илэрсэн гээд биднийг оруулахгүй байгаа гэнэ лээ. Эмнэлгийн удирдлагатай бид уулзаагүй. Салаан даргадаа зoдуулаад ирсэн хүүхдийг минь талаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн Анар гэдэг эмч “Гадны нөлөөгүй, суурь өвчинтэй. Тэрнээсээ болж харвалт өгч” гэж бидэнд худлаа хэлсэн.
Эв эрүүл, сав саруул хүүхэд цэрэгт тэнцээд явсан. Хэрвээ суурь өвчинтэй, тархи толгой муутай байсан бол цэрэгт тэнцэхгүй байсан шүү дээ. Гэтэл эмч хүн тэгж худлаа хэллээ. Тийм байж болох уу. Салаан даргадаа үхлүүт болтлоо зoдуулаад ирсэн, ийм л юм болсон. Хүүг минь зoдсон салаан даргад үнэхээр гомдож байна. Хүү минь бид нар руу яриад нэгж авдаг. Өчигдөр 12.00 цагийн үед манай нэг ах руу их яаралтай яриад “Гялс 60.00 төгрөг явуулаарай” гэж ярьсан байна лээ.
Дарамталсан болохоор айсандаа тэгж яарсан байх. Тэгээд л орой нь салаан даргадаа зoдуулчихлаа. Хүүг минь хэвтэрт ортол нь зoдчихлоо. Бид үнэхээр, маш их гомдолтой байна. Хүү минь ухаан ороод, амьд гарлаа гэхэд элдэв өвчинтэй, унаж татдаг болчихвол яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Цэрэгт эв эрүүл очсон хүү минь ийм байдалд орчихлоо” гэлээ.
Г.ЖАРГАЛ
Эх сурвалж: Eguur.mn