OXУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный “Улс даяар болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон 3000 орчим хүнийг баривчиллаа” гэж мэдэгдэв. Түүнийг өнгөрсөн ням гарагт баривчилсны дараа тэрээр олон нийтийг жагсахыг уриалсан юм.
Москвад болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдыг зодож, чиржээ. Алексей Навальныйг Берлинээс Москвад ирэхэд нь батлан даалтын дүрмээ зөрчсөн хэмээн баривчилсан юм. Харин тэрээр үүнийг өөрийг нь дуугүй болгох гэсэн арга гэсэн юм. OVD Info хэмээх бие даасан ТББ жагсаалын үеэр мониторинг хийж, нийт 3100 орчим хүнийг баривчилсан. Тэдний 1200 нь нийслэлийн оршин суугчид гэв. Одоогоор Кремлиэс ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Жагсагчид: Би дандаа айж явахаас залхаж байна
Хэдийгээр зөвшөөрөл өгөөгүй ч Оросын 100 орчим хотод эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсагчдын дунд өсвөр насныхан болон ахмадууд ч байжээ. Тэд Навальныйг суллахыг шаардаж байгаа юм.
Жагсагчдын зурагнуудаас
Жагсагчдын зурагнуудаас Жагсагчдын зурагнуудаас
Ройтерс агентлагийн тооцоолсноор Москвагийн төвд болсон жагсаалд 40 мянга орчим хүн оролцжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд тус улсад болсон, хамгийн том жагсаал гэсэн бол ОХУ-ын Дотоод хэргийн яам 4000 хүн жагссан гэв.
Жагсагчдын зурагнуудаас
Жагсагчдын зурагнуудаас
Жагсагчид “Навальныйг сулла”, “Путин яв” гэж шаардаж байжээ. Нэг эмэгтэй “Орос орон шорон болж хувирч байгаа тул би энэ жагсаалд оролцож байна” гэсэн байна. 53 настай Сергей Радченко “Би дандаа айж явахаас залхаж байна. Би энд өөрийнхөө, Навальныйгийн төлөө ирээгүй. Хүүгийнхээ төлөө зогсож байна. Бид В.Путины дарангуйллаас айж явахаас залхаж байна. Энэ улсад ирээдүй алга” гэжээ.
Жагсагчдын зурагнуудаас
Жагсагчдын зурагнуудаас
Жагсагчдын зурагнуудаас