УИХ-ын дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэн бүрт сая төгрөг өгөх асуудлыг дэмжих шийдвэр гаргав. Хамгийн гол Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирсэн мөнгөөрөө иргэн бүрт сая төгрөг тараана гэдгээ амлачихсан. Гэтэл иргэн бүрт тараах хэмжээний 3,5 их наяд төгрөг оффшор бүсээс орж ирээгүй юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар улс төрч нарын бутархай мөнгө 300 сая төгрөг Монгол руу орж ирсэн гэх.
Улсын дансанд оффшор бүсээс нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа МАН-ын удирдлагууд “Оффшор бүсээс орж ирсэн мөнгийг иргэн бүрт тараах Ерөнхийлөгчийн санал, хүсэлтийг дэмжиж байгаа нь нэг ёсны доог тохуу юм. Согтуу эр бусад руу агсараад дийлэхгүй болохоор нь суллаад тавьчихангуут зүгээр болчихоод “Чи намайг яагаад тавив. Жаахан тэмүүлэх гэсэн юм” гэдэгтэй адил Х.Баттулгад түүний саналыг МАН хүлээн авахгүй бол сонгуулийн оноо авах бололцоотой байлаа.
Төмөр зам, хужаа, оффшор гэсэн сэдвүүд үр өгөөжөө өгөхөө байж байгаа нь нэг усанд хоёр ордоггүй гэдэгтэй адил. Нөгөө талаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэг хэсэг М.Энхболдоосоо салах, Хотын фракцийг дарах хүсэлтэй байсан учир далдуур Х.Баттулгыг дэмжсэн юм билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх гэлтгүй Н.Энхболд Х.Баттулгыг ялах бүрэн боломжтой гэсэн судалгаа хийчихсэн байх шүү.
Ямартаа ч Х.Баттулгын оффшороос оруулж ирсэн 300 сая төгрөгийг цөөхөн иргэдэд тарааж түүнийг эвгүй байдалд оруулах, олны доог тохуу болгохоор МАН шийдэв бололтой.