УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн улмаас сүүлийн сард чуулганы хуралдаанд оролцоогүй билээ. Түүний биеийн байдал маш хүнд, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж байсан түүнийг эмчлүүлэхээр өнөөдөр БНСУ руу авч явсан байна.
Өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжтэй нисэх онгоц манай улсад байдаггүй тул БНСУ-ын талаас онгоц захиалан ирүүлжээ. Түүний хамт гэр бүлийн хүнээс нь гадна эмчилж байсан эмнэлгийн багийнхан дагалдан явсныг эх сурвалж хэллээ.