Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Н.Учралын бие тааруу байна, ухаан ороогүй гэсэн мэдээлэл гарч байлаа. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Учрал нас барлаа гэсэн мэдээлэл гарч түүний дэмжигчид, сонгогчид маани уншиж зул бариад эхэлсэн байдаг. Гэтэл Н.Учралын гэргий “Олон түмний хүндэтгэл, сайхан сэтгэлийн ерөөлөөр ханийн бие сайжирч байна” хэмээн сошиалд бичжээ.
Энэ мэдээлэл олон хүнд хүрч нас барсан хэмээн маань мэгзэм уншиж зул хүж барьсан хөгшчүүл нэг талаараа бэлэгшээж “Одоо Учрал хүү алзахгүй болжээ. Мөнхөрчээ” гэцгээсэн байх юм. Монголчууд нас барсан гэх цуурхалд өртсөн хүнийг “Мөнхөрчээ” гэж цайруулдаг, урт удаан, эрүүл энхийг ийнхүү бэлэгшээдэг юм билээ.