3Г-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр хүнсний нөөцийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд 3.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гол нэрийн найман бүтээгдэхүүний нөөцөөс дурдвал мах 47 хоног, гурил гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64, элсэр чихэр 53, давс 43, өндөг нэг хоногийн нөөцтэй байна.
Дотоодод халдвар алдсантай холбоотойгоор БНХАУ-аас орж ирдэг хүлэмжийн ногооны импорт болон манайхаас гарч байгаа махны экспорт бүрэн зогссон байдалтай байсан. Үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хил дээр газар дээр нь очиж ажилласан бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-оос импортын нэвтрэлтийн үйл ажиллагаа тогтворжсон байгаа.
Гэвч эдгээр хүнсийг хилээр оруулаагүй долоо хоносонтой холбоотойгоор бөөгнөрөл үүссэн асуудал гарсан боловч одоогоор жигдрээд явж байна. Хүнсний ногооны хангамж дээр дотоодоос нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна. Мөн өндөгний хувьд дотоодын өндөг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд өдөрт 520-550 мянган ширхгийг нийлүүлдэг боловч энэхүү хэмжээ нь манай нийт хэрэглээг бүрэн хангахгүй байгаа юм.
Иймээс бид баяр ёслол болж байгаатай холбоотойгоор ОХУ-аас дөрвөн вагон өндөг орж ирж байна. Мөн араас нь ирж буй найман вагон байгаа. Иргэддээ хандан хэлэхэд хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн хүнсний дэлгүүр хэвийн ажиллах учир та бүхэн гэрийн ойролцоох дэлгүүрээсээ хүнсээ цуглуулан аваарай. Хүнсний хангамжийн хувьд санаа зоволтгүй юм шүү” гэлээ.









































