Өнөөдөр 17.00 цагийн байдлаар БЗД-т сэжигтэй нэг тохиолдол илэрч, PCR-ийн шинжилгээгээр халдвартай нь батлагдсан байна. Одоогоор ЭМЯ-наас албан ёсны мэдээллийг өгөөгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус дүүргийн эмнэлэгт энэ сарын 11-нд хэвтэн эмчлүүлсэн 18 настай эмэгтэй коронавирусийн халдвар авчээ.
Тухайн иргэн БЗД-ийн 9 дүгээр хороонд оршин суудаг бөгөөд одоогоор ойрын хавьтлын 27 хүнээс 23-ыг нь ХӨСҮТ рүү авч явжээ. Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тухайн хүн ХӨСҮТ-өөс халдвар авсан байж болзошгүй. Тэнд сүрьеэгийн тасагт очсон, бэр нь ариутгагчаар ажилладаг гэнэ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: ASU.mn