10 настай хүүхэдтэй холбоотой асуудлаар ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр надруу өөрөө холбогдож тайлбар хийлээ…Тэрбээр “Сайханаа чи буруу мэдээлэл оруулчихлаа ийм учиртай юмаа. Наад хүүхэд чинь тархины харвалт гэсэн оноштой Сэлэнгийн зүүнхараагаас хөл хорио тогтоосон байхад Нийслэлд тээвэрлэгдэж ирсэн Дарханы голомттой бүс нутгийг дайраад ирсэн болохоор манайх тусгай өрөө гаргаж тусгай эмч сувилагч нартай гардан эмчилж бүхий л эмчилгээг цаг алдахгүй хийсэн юмаа Шинжилгээ нь сөрөг гарсан учир дээшээ сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж шаардлагатай эмчилгээг хийсэн ч амьдарч чадаагүй…
Энэ хүүхдийн талаарх мэдээллийг яам болон УОК т цаг тухайд нь өгч байсан. ..Одоо ч өгч байна…Манай мэс заслын багийн ахалсан эмч тайлбар өгөхөд бэлэн байна… Ар гэрийнхэн нь байсан маш хүнд хүүхэд ирээд эмчлэгдэж байгаад нас бараад хэд хонож байна… Манайх болон Гуравдугаар эмнэлгийн мэс заслын тусгай баг гарч энэ охинд эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь хүнд байсан учир яаж ч чадаагүй юмаа…
Түүнээс өнөөдөр нас бараагүй юмаа…Буруу мэдээлэл цацагдаад байна залруулаарай” гэлээ…
Маргааш яам тайлбарыг нь өгөх юм байна шүү….Энхтөр дарга үнэнийг бичихийг хүслээ….Түүнээс өнөөдөр болсон шинжилгээний хариу хүлээж гэдэг нь худлаа юм байна аа….Жич хэлэхэд Эх нялхас их эрсдэлтэй байна шүү хүүхдүүдээ дагуулж эмнэлгээр явахгүй байхыг уриалж байна аа…
#copy