Энэ бүсгүй бол нэгэн цагт “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн хамаг байдгаа барьж, сэтгэлийн жолоо алдарч явсан А.Онон хэмээх хоёрдагч гэргий нь. Өдгөө 40 настай, 4 хүүхэд төрүүлсэн группийн тэргүүн хатагтай карантины өмнөхөн Шангрила-д Эхийн алдар одонгийн найраа нижгэр хийж, Ерөнхийлөгч хүртэл мэндчилгээ дэвшүүлсэн аж.
Ямартай ч бяцхан ахайтан А.Онон дээд зэрэглэлийн хүлээн авалт арга хэмжээнд хааяа үзэгддэг. Тун дөлгөөн төрхтэй бүсгүйг харсан хүмүүс “Жигүүр грандыг бужигнуулдаг хүн гэсэн чинь ер тийм гэхээргүй юм” гэлцэх юм билээ. Тэрээр нөхрөөсөө 10 гаруй насны дүү гэдэг.