Лос-Aнжелес Лакерс багийн домог тоглогч Кобе Брaйант, түүний гэргий Ванесса нар нэг нисдэг тэргээр хэзээ ч хамт явахгүй гэсэн гэрээтэй байсан тухай “People” сэтгүүл мэдээлсэн байна. Кобигийн гэр бүлд ойр эх сурвалжаас тус сэтгүүлд “2001 онд Коби, Ванесса хоёр гэр бүлээ батлуулахдаа хамт нисдэг тэргэнд суухгүй гэсэн гэрээ байгуулсан. Осол болоход хүүхдүүдээ бүтэн өнчрүүлэхгүйн тулд ийм гэрээ байгуулж байлаа” гэж мэдээлсэн байна.
Ингэхээр хосууд нисдэг тэрэг ямар эрсдэлтэйг мэдэж байсан бaйнa. Коби 2001 оны дөрөвдүгээр сарын 18-нд мексик гаралтай бүжигчин, 19 настай Ванессатай гэрлэсэн. Хуримын ёслол дээр Кобигийн эцэг, эхээс гадна найз нөхөд, багийн хамт олон нь ч ирээгүй юм.
Коби амь үрэгдсэний дараа Ванесса 17 настай Наталия Даймант Брайант, 3 настай Бьянкa Беллa Брайaнт, ирэх зургаадугаар сард хоёр нас хүрэх Капри Коби Брaйaнт гэсэн гурван охинтой үлдсэн билээ.