Самараа дээрэмдүүлсэн амьтад эхнээсээ үхэж байна. Бүх мод шархтай үлдэж, шархаар нь хичнээн гадны биет орж амьдаар нь идэж устгах бол? Энэ жил самрын ургац хураалт сайн, түүний хэрээр самарчдын отог их байсантай холбоотойгоор хэрэмнүүд өвлийн саруудад идэх самраа нөөцөлж чадаагүй, мөн нөөцөлсөн самраа алдсанаас хоргодож байна. Хэрэм идэх самраа алдсан эсвэл идэшний самраа нөөцөлж чадаагүй үедээ сүүлээрээ хоолойгоо боох зэргээр амиа егүүтгэдэг аж.










































