Taндалтаар Баялаг-Ундраа худалдааны төв, Барс хүнсний худалдааны захуудад нэвтэрч буй иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, гарыг халдваргүйжүүлэхгүй байна. Мөн иргэдийн бөөгнөрөл үүссэн, худалдаачид амны хаалтыг буруу зүүсэн зөрчил илэрчээ.
Дээрх худалдааны төвүүдэд цэвэрлэгээ, ариутгал хийгээгүй, иргэдийн хөдөлгөөн, бөөгнөрөлд ямар нэг зохицуулалтгүйгээр ажиллаж байна гэж МХЕГ-аас мэдээлэв. Мөн ЦЕГ-аас зарим иргэн Баянхошуунаас Баянзүрхийн зах руу хүнсээ цуглуулахаар явж байна гэсэн юм. Халдварын эрсдэл дээд цэгт хүрсэн энэ өдрүүдэд иргэд та бүхэн аль болох гэр, ажилдаа ойр газраас хүнсээ цуглуулахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.