Хурал даргалагч: -За нөхөд өө эргэн тойрноо сайн шалга, энд тэнд нууц камер дуу хураагуур Өнөрөө тавьчихсан байх вий. Мэдээлэл дотроосоосоо алдагдаад байна шүү. Өчигдөр Нямхүү эмч “Цаад коронавирусууд хуралдаад байна. Бидний самгардаж Өнөрөөнүүд ажил хийлгэхгүй байна” гэж гомдол ярьсан байна. Тэгэхээр манай хуралдааны талаар яаж мэдсэн нь сэжигтэй. Өнөрөө ч бидний ажилд нэмэр болохгүй шууд цацна шүү.
– За нөхөд бид 10 сар уйгагүй довтолж олон зуун тэрбум вирус анд нараа алдсан. Тэд нарынхаа гэгээн дурсгалд босч хүндэтгэе. Сараа сайд их цэгцтэй хүн байгаад ашгүй удирдлагаас холдож бид хэрэм давах боломж олдсон. Одоо манай талын цөөн цэргүүд олны дунд уусан орсон ч тэднийг Содбаатар гэдэг нөхөр өдөр шөнөгүй эрж байна. Манай хэд хөдөө орон нутаг, олны дунд одоохондоо тушаал хүлээгээд чимээгүй хэвтэж байна. Хамгийн хэцүү ч Монголчууд бүгд орондоо ороод хэвтчихсэн учир манай хэд сонгойрч мэдэгдэх гээд байгаа юм.
Монголчууд цөөхүүлээ, их дуулгавартай ард түмэн учир эзлэхэд их хугацааг Коронагийн бурхан тэнгэр ойлгоорой.
Фелотон