Дуучин Э.Oюумаагийн гэм буруугүйн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 19-ны пүрэв гаригт товлогдсон байна. Э.Оюумаа нь ШШГЕГ-ын албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт холбогдсон байна.
Тодруулбал, НШШГГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарт хахууль өгсөн зөрчлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусчээ.