Энэ жилийн улсын наадамд үзүүрлэсэн аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүдээс допинг илэрсэн. Гэтэл Баяр наадам зохион байгуулах комиссоос аварга Н.Батсуурь, арслан Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 9 сараар хасахаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийтгэл допингтой тэмцдэг улс оронд байж боломгүй хэрэг юм. Допингийн үйлчилгээг хоёр жил үргэлжилдэг гэж олон улсад үздэг бөгөөд ирэх жил энэ гурван бөх барилдвал допингтой гэсэн үг. Олимп, дэлхийн олон улсын холбоод допингтой холбогдсон тамирчинг 2-4 жил уралдаан тэмцээнд оролцох эрхийг хасдаг.
Энэ нь нэгдүгээрт допингийн үйлчилгээ дуусгах, хоёрдугаарт тамирчин хүнд тэмцээнд оролцохгүй байх шиг шийтгэл үгүй билээ. Гэтэл баяр наадам зохион байгуулах комиссоос Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор допингтой бөхчүүд барилдах шийдвэр гаргасан нь “найраанд” орсон шинж юм. Тиймээс дээрх шийдвэрээ эргэн харж олон улсад сэргээштэй тэмцдэг арга барилтай нэгдмээр байна.