Лос Aнжелес хотын шүүхийн шинжилгээний газарт илгээсэн есөн цогцсоос Коби Брaйантын цогцсыг тогтоожээ. Түүний цогцсыг хурууны хээ ашиглан тогтоосон байна. Харин түүний охинболох 13 настай Жижи Брайантын цогцсыг одоогоор тогтоож амжаагүй байгаа аж.
Шүүхийн шинжилгээний газар мөн нисдэг тэргэнд хамт явсан нисгэгч Ара Зобаяан, бейсболын дасгалжуулагч Жон Алтобелли болон Мамба академийн туслах дасгалжуулагч Сара Честер нарын цогцсыг ч тогтоожээ. Ослын газарт хийх хяналт шалгалт дууссан бөгөөд ослын талаарх тайлан боловсруулахаар ажиллаж байгааг ажлын хэсгээс мэдээлжээ
Ажлын хэсэг ослын газарт 180 метрийн радиуст дрон ашиглан шалгалтын ажиллагаа явуулжээ. Ослын газарт ажилласан нөхцөл байдлаас харахад Коби Брайантын нисдэг тэрэг нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэж дүгнээд байна. Гэвч ослын шалтгааны талаарх эцсийн тайлан жил хагасын дараа бэлэн болох гэнэ.