Мэдээ мэдээллийн barimt.com сайтад 2020 оны 09 сарын 22-нд СУИС- ийн захирал Э.Сонинтогос ажил дээрээ шинжээ нээж, лүүжин тавиулж байдаг гэвэл итгэх үү?, 2020 оны 09 сарын 29-нд СУИС–ийн захирлуудад хариуцлага тооцох болоогүй юу ? Ерөнхий сайд, Боловсролын сайд аа??? гэсэн гарчигтай мэдээллүүд гарсан бөгөөд уг мэдээлэл нь манай сайтын сэтгүүлчийн эх сурвалжаа судлаагүй, үнэн бодит мэдээлэл биш тул нийт сайтын уншигчид болон, СУИС-ын удирдлага, хамт олноос хүлцэл өчиж байна. Бид цаашид мэдээ мэдээллээ нийтлэхдээ олон талт эх сурвалжийг тодруулж сайтдаа нийтлэхийг эрхэм зорилго болгож ажиллах болно.
Barimt.com сайтын редакци