Хүн амины хэрэг нь байнга дагадаг болсон С.Эрдэнэд Баянгол дүүрэг хайр ивээлээ харамгүй өгсөн. Баянгол дүүргийн иргэд түүнийг засаг дарга болгов. Дүүргийн хоосон зай талбай, газар бүрийг хүү охин, хүргэн, жолооч нарынхаа нэрээр аваад дуусгалаа.
Тэндээ орон сууц, баар рестрон, сургууль, цэцэрлэг гээд бүгдийг барилаа. C.Эрдэнэ “Нийгмийн даатгалын газар”-ын дарга болонгуутаа Д.Үүрийнтуяатай нийлэн мөнгө идээд хамсаатан нь ял аваад дашийн шог. Энэ нь түүнд хангалтгүй байжээ. Дараа нь Нийгмийн хамгааллын сайд болов. Тахир дутуу иргэдэд өгсөн газар дээр “Шонхор тауэр” гэгчээ бариад орон байргүй АН-ыг толгой хоргодууллаа.
Мөн 25 сая ам.долларын концессоор Хандгайтад асар том амралтын газар байгуулж аваад ахмадуудын халаасыг хоослодог болжээ.
Дараа нь АН-ыг мөнгө авдаг, хураамжийн төв болгоод 5-6 тэрбум төгрөг хусаж орхисон байх юм. Хулгай заавал ул мөр үлдээдэг гэгчийн үлгэрээ илэрч гишүүд нь түүнийг хөөх шахам явуулангуут эргээд хүргэн, төрсөн охин зэргээ улс төр рүү илгээсэн байх юм.
Тэрээр 2020 ИТХ-д С.Одонтуяатайгаа “алалцах” шахам болж байж Баянгол дүүрэгт өөрийн гэх бүх хүмүүсээ дэвшүүллээ. Түүний хоргодох газар Баянгол дүүрэг бөгөөд асар их хулгай, хууль бус үйлдлийн ул мөр нь тэнд бий. Тэр ул мөрөө хадгалж хамгаалж үлдэхийн тулд С.Эрдэнэ өөрөө явсан ч сүүдэрээ үлдээх сонирхолтой байгаа аж. Түүний “сүүдэр” Г.Энхболд хүргэн хүү хүчтэй гэдгийн адилаар “Миний хадам шударга, тэмцэгч” хэмээн ярьж олны дургуйг хүргэж явна. Талийгаач нарын тэтгэврийг хүртэл хуу хамсан С.Эрдэнэ чи одоо боль.
Хангалттай идлээ, уулаа, дураараа авирлалаа. Наад дүүрэг чинь дахиад чамайг тэжээж мөлжүүлж чадахгүй шүү. Хэрэв Ардчилсан нам нийслэлд олонх болбол С.Эрдэнэ нийслэлийн засаг дарга, Баянгол дүүрэгт АН олонх болбол “сүүдэр” Г.Энхболд нь дүүргийн засаг дарга болно гэх тохироогоо хэдийнээ хийжээ. Эндээс харахад АН-г олонхи болговол Баянгол дүүрэг өнгөрсөн жилүүд шиг бахь байдгаараа байх нь ойлгомжтой. Ард иргэд ийм үр дүнг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой учир мэргэн сонголт хийх буй заа.