Сошиал орчинд тархсан бичлэгийг хүн бүр л одоог хүртэл ярьж байна. Гэхдээ хосуудыг салгасан гэх гүтгэлэгт орсон жүжигчин Номин бол хөтлөгч залуугийн шинэхэн хайрт байжээ. Харин салсан бүсгүй шарандаа түүнээс өшөө авахаар тэрхүү бичлэгийг олонд дэлгэсэн аж. Энэ тухай Санжаа цахим хуудастаа бичлэг хийж, Номинг буруугүй, түүний ажлын хүмүүс, ойр дотныхоноос нь уучлалт гуйснаар энэ үйл явдал киноны реклам биш гэдэг нь тайлагдсан. Тухайн үед олон дагагчтай жүжигчин бүсгүйг инстрагмм хуудсаа устгаж, алга болсонд олон хүн харамсаж байв. Тэгвэл тэрбээр эргэн инстрагмм хуудастаа иржээ.
Фантастик продакшний шинэ бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны дүрүүд олон талын өнгө төрхийг харуулсан кино болж чадсан.
Энэ удаад уг киноны ахдаа дурласан Солонго буюу залуу жүжигчин Номингийн талаар товч дурьдаж байна. СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр Дорнод аймгаас их хотыг зорин ийнхүү урлагийн салбарт хөл тавьжээ. Түүний хувьд өмнөх жил дэлгэцнээ гарсан “Хүний цаана” кинонд мөн дүр бүтээгээд амжсан юм. Өнгөрөгч сард сошиал мэдээний бай болж буй Санжаа болон Номин нар хамтдаа “гардуулж” буй бичлэгийн талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байсан.Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрээр Хэнтийд явна.