1990 оны эхээр уулын Карабахт Армен, Азарбайджаны хоёрын хооронд дайн дэгдэж Монголчууд хөлсний цэрэгт явна гэж хөөрцөглөсөн юм билээ. Тухайн үед Армений хурандаа цолтой нөхөр ирж Монголчуудаас хөлсний цэрэг авна гэсэн ч үр дүнтэй зүйл болоогүй юм.
Өдгөө хоёр улс дайтаад эхэлсэн бөгөөд том гүрнүүд байрны бацаануудыг зодолдуулдаг ах нар шиг чимээгүйхэн харж байна. Оросуудыг аль нэг талд орчих болов уу гэсэн хүлээлт байсан ч эсрэгээрээ хөөрсөн бацаануудад өөрөө тавиулчих магадлалтай гэсэн таамаг байна.
Азарбайджаныг хажуугаас нь хусвал оросуудын эсрэг Украйн, Беларусь зэрэг улсууд босчих магадлалтай гэсэн таамаг бий. Урд талд Хятад улс Гонконг, Тайван, Энэтхэг, Филиппин зэрэг улсуудад батируулчих гээд хэцүү. Их өдөөд байгаа Гонконг, Өвөрмонголын бацаануудыг дараад авья гэхээр АНУ, Франц, ОХУ зодоонд орчих гээд хэцүү байгаа бололтой.
Армен, Азарбайджаны дайныг олон улсад ихэд сонирхож буй нь гол шалтгаан гэвээс цэрэг зэвсгийн чанар шалтгаан юм. Ерөнхийдөө орчин үеийн зэвсгийн туршилт, судалгааны томоохон үзүүлэн сургуулилт болж байна. Арменчуудын хувьд ОХУ-ын танк, Ака голдуу нүсэр зэвсэгтэй юм билээ. Гэтэл Азарбайджанчууд Туркээс авсан дронтой бөмбөгдөгч, удирдлагатай машин зэргээр байлдаж Арменчуудыг будаа болгож байна. Цаашдаа хүн төрөлхтөн дрон болон жижиг оворын машин, удирдлагатай буугаар байлдах нь тодорхой болжээ.