Эpийн хуйх, зүрх зориг шалгасан Иркутск хотод 8-p ангийн бацаан нагац ахыгаа даган наймаа хийж байв. Тэр бацаан цонхоор уначихалгүй, галт тэрэгнээсээ хоцролгүй наймаа хийгээд ирсэн гэхэд гайхмаар. Бүр 20 насандаа анхны компаниа байгуулж гэрийнхээ өрөөнд комьютер угсарч явсан байх юм.Учраа мэдэхгүй залуу 300 мянган ам.доллараар барилга барих гээд шатаад шантраагүй зүтгэсэн байдаг.Тэр алдаад үзчихсэн, оноод хожсон түүхтэй залуу үргэлж өлөн байсан байдаг.
Бадарчийн Одсүрэн 30 насандаа технологи, үүрэн холбоо, реклам зар сурталчилгаа, тавилгын үйлдвэр, агаарын тээвэр, такси үйлчилгээний чиглэл бүрт компани байгуулсан. Амжилтад өлөн, ажилд өлөн хүн ийм олон салбараас мөнгө “хийж” ч чадна. Тэрээр хэрхэн өлөн, амбицтай байсан тухайгаа “Насан туршдаа суралцахуй” нэртэй номоо бичиж урилга тараасан байх юм.Энэ залуу их өлсгөлөн байна. Амбицаар, ажил хөдөлмөрөөр, эрдэм мэдлэг, эрх мэдэл, алдар нэрээр өлссөн байх юм. Ийм өлсгөлөн залуу үе олон нийтийг хөгжил дэвшилд хөтлөдөг жамтай.