Өнөө цагийн алдарт жүжигчин П.Цэрэндагва, Д. Мэндбаяр, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг, Г.Мягмарнаран нарыг өндөр зэрэглэлийн ахмад жүжигчин гэж бодож явдаг. Харамсалтай нь бүхий гарч байгаа кинонд тоглох юм. Шаардлага хангаагүй, утга агуулга муутай кинонд тоглож байна. Яагаад залуу уран бүтээлч нарыг дэмжиж болохгүй гэх байх л даа.
Өндөр зэрэглэлийн жүжигчид үнэтэй, шилээвэр бүтээлд тоглох ёстой гэж боддог. Яг үнэндээ Д.Мэндбаяр гэдэг мундаг жүжигчин зүдэрсэн, ядарсан дүрийг бүтээх болов. Тэр хүнийг тоглосон гэхээр үзээд хулхидуулах юм. П.Цэрэндагва ямар ч хамаагүй дүрд тоглож байна.
Баруунд бол Аль Пачино, Роберт Д Ниро, Мэрил Сприт, Энтони Хопкинс зэрэг супер жүжигчид арилжааны кино, рекламд тоглоод байдаггүй. Тоотой буяны үйлс, хандивын тоглолт, сайн найруулагчийн санал болгосон зохиолыг уншдаг байх юм.
Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг хоёр л гэхэд шоронгийн хулгайчийн дүрд тоглож байх юм. Ц.Төмөрхуяг бандидуулж байгаа хулгайчийн дүрд тоглоод л. Жаахан зааг ялгаатай баймаар санагдах юм. Яг үнэндээ энэ зуны ихэнх киног үзлээ. Бүгд логик алдаатай, нэг л гудамжны зодоонч, мафитай буудалцсан кино байх юм.