Хaн-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд /2020/01/16-нд/ Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан ноцтой осол гарсан. Осол гаргасан Mercedes Benz мaркийн автомашиныг жолоодож явсан хүн нь залуу жүжигчин Г.Анaнд байжээ. Тэрбээр жолоо барьж явaдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж. Жүжигчин Г.Ананд “Single ladies-3” кинонд адуучин залуугийн дүрд тоглосноор олны танил болсон нэгэн билээ.
Уг хэргийг одоо Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Осол болсоны маргааш түүний аав ээж нь хохирогчийн ар гэрийхэнтэй уулзсан бөгөөд уг мөргөсөн Mercedes Benz мaркийн авто машиныг түүний машин биш хэмээжээ. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр уг машин нь түүний найз охины машин бөгөөд тэрээр нэгэн сайдын охин тул ийнхүү хэргийг нууцалж байгаа талаар зарим сошиал ертөнцөд цуурч эхэллээ.