AН-aaс хотын дaргaд Ц.Оюунгэрэл яриaд эхлэнгүүт МAН-ын зүгээс Нийслэлийн Мэргэжлийн Хянaлтын дaргa Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээ цaцaв бололтой. Ерөнхийдөө хотын даргад эмэгтэй хүн болоход ч яадаг юм гэсэн нийгмийн хандлага мэдрэгдээд эхэлжээ. Хотын даргын албан тушаалыг улс төрийн нам доторх бүлэглэл авсаар ирсэн.
Ерөнхийдөө УИХ-ын гишүүдийн бэлэг барих, сонгуулийн ач санах албан тушаалууд зөндөө бий. Энэ удаа улиг, домог болсон нэгэн хэвийн эрчүүдээс залхсан МАН-ын удирдлага эмэгтэй хотын даргатай болж мэдэхээр байна. Эмэгтэй хүн чамбайгаас гадна улс төр бизнесийн бүлэглэлд илэрхий үйлчлээд байдаггүй. Чимхлүүр учраас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, гудамж талбайн гэрэлтүүлэг, ус сувагт анхаарал тавих болов уу. Гадаадын зарим хотуудад эмэгтэй хүнээр Хотын дарга тавьчихаад “Бриллант шиг гялалзсан эмэгтэй” гэхийг сонсож байлаа. Л.Эрдэнэчулууны хувьд эрчүүдээс илүү дайчин, шударга, үг хэл хурц гялалзсан эмэгтэй харагддаг шүү.