“Би Монгол банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй, Монгол банк зээл олгодоггүй гэдгийг та бүхэн мэднэ биз дээ. Монгол банкны нас барсан иргэдийн зээлийг хаах сангаар юун 10.6 тэрбумыг хаах вэ” гэж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав учирлан хоолой зангируулан ярьж Монполимет компаниас олон удаа аргаа баран мэдэгдэл гаргасан даа. “Үнэн гутлаа өмсч байхад худал уул давж байдаг” гэдгээр худал байндаа тусч Ц.Гарамжавыг амтай болгон дайрсан.
Тэсэхийн аргагүйгээр сошиал дайралт, зохион байгуулалттайгаар тарчлаасан. “Цогт тайж” кино дээр улайрсан шар малгайтнууд судар барьсан эхийг дайраад гардаг шиг болсон доо.
Хамгийн харамсалтай уржигдар Монгол банк буруугаа хүлээн Ц.Гарамжав болон түүний Монполимет компани зээл аваагүй, төлүүлээгүй гэдгийг мэдэгдэв. Тэр юун 10.6 тэрбум төгрөг байсан юм бэ гэж төөрөлдсөн иргэд асуух нь зүйтэй. Монгол банкны зүгээс 2003 онд алт олборлогч томоохон компаниудаас алт авах, нөөц нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээр үнэ хүргэн зарах гэрээ байгуулсан байна.
Монгол банк алтны компаниудын хамтын ажиллагаа эхний жилдээ амжилттай болж 31,7 сая ам.долларын ашиг ханшны савлагаа дээрээс олсон мэдээлэл байгаа юм.
Гэтэл 2007 оны хавьцаа юм уу даа, Монгол банк дур мэдэж олон улсын зах зээл дээр алт нийлүүлэх гэрээгээ цуцласан байна. Цаадуул маанагууд биш учраас Монгол банкыг гэрээгээ дур мэдэн цуцласан, хариуцсан үүргээ зөрчсөн гээд төлбөр тавьсан байдаг. (Гэрээгээ дур мэдэж цуцласан тал тэр жилийн олох ашгийн 70 хувийг төлнө гэсэн заалт хийсэн гэдгээ манай тал анзааргүй л байхгүй юу) Их хэмжээний төлбөрт унасан Монгол банк алт нийлүүлэгч 10 гаруй аж ахуйн нэгжүүдэд хуваан төлүүлэхээр муйхарлан зүтгэжээ. “Монполимет” компанид 3,4 сая ам.долларын өр тавингуут “Төлөхгүй” хэмээн шүүхдсэн байна.
Алт нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд бүгд төлөөгүй бөгөөд “Монполимет” компани жудаг заан “Монгол банкыг олон улсын зах зээл хүлээсэн үүргээ биелүүлээгүй, алдаа гаргасан” хэмээн мэдэгдэж байсангүй. Аливаа үнэн хожимдож тодордог хойно Ц.Гарамжавыг эсрэг “Шар малгайтууд” муйхарлан дайрч түүний УИХ-д дэвших орон зайг үгүй болгосон юм. Монгол банкны тодорхой нөхдүүд Ц.Гарамжавын талаархи мэдээллийг нягтлалгүйгээр дамжуулж нухчин дарсан. Хэрвээ 1937 онд байсан бол Ц.Гарамжав буудуулчихах байв. Монгол Улсын барилгын салбарт дарамт учруулаад байсан Хятадын цементийг халсан, барилгын салбарт тэсч үлдсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг шүү дээ уг нь…