Нийслэлийн МАН хороог хүчирхэг болгосон хүмүүс бол М.Энхболд, Т.Бадамжунай нар билээ. МАН-аас туурга тусдаа “Хотын фракцийг” бий болгоод зогсохгүй ихэнхи албан тушаалыг эндээс томилдог байв. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад ч хамааралгүйгээр дарга, цэргээ томилдог, санхүү болон газрын наймаагаар хүчирхэгжсэн бүлэглэл юм. Энэ бүлэглэл УИХ-д бүлэг байгуулж улмаар Засгийн эрх авдаг тогтолцоотой болсон билээ.
Сүүлийн үед Нийслэлийн МАН-ын хороог татан буулгах яриа гарч буй нь МАН доторхи дотоод зөрчил гэхээсээ илүү нэгдсэн системд орох, “том хүүгээ хазаарлах” гэсэн оролдлого юм. Улс доторхи улс гэдэг УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд очсон Нийслэлийн МАН-ыг хороог буулгах процесс Орон нутгийн сонгуулийн дараа явагдах төлөвтэй гэдгийг хэвлэлүүд бичиж эхэллээ.