Н.НОМТОЙБАЯР МОНГОЛООС ЗУГТАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ, ОФФШОР БҮС РҮҮ 170 САЯ АМЕРИК ДОЛЛАР ГАРГАЖЭЭ гэсэн мэдээлэл сошиал ертөнцөөр цацагдаж эхэллээ. Уг мэдээг хүргэвэл:
Н.Номтойбаяр Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татагдсан. Өөр хэргүүдэд ч нэр холбогддог. Энэ бүхэн нь Н.Номтойбаярын дахин нэр дэвших боломжийг хаачихсан гэхэд болно. Тийм учраас Н.Номтойбаярт гишүүний суудлаас буунгуутаа ялтан болихгүй мултрах нь чухал болсон гэсэн үг. Тэрбээр ялтан болохгүйн тулд Монголоос зугтахаар бэлдээд эхэлжээ. 2019 оны 10 дугаар сард нийтдээ 170 сая америк долларыг оффшор бүс рүү Монгол Улсаас шилжүүлсэн байна. Тэгэхлээр Н.Номтойбаяр бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө гэр бүлээ аваад хил давж зугтах боломж нь бүрдчихэж байгаа юм.
Энэ мэдээлэл Монгол Улсын хуулийн байгууллагуудад хэдийнэ иржээ.
Эх сурвалж: Бодит Мэдээ