Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело де Суза тус улсын Алгарве далайн эрэг дээр каяак завинаасаа унасан хоёр эмэгтэйг аварчээ.
Өдгөө 71 настай тэрээр ус руу унасан хүмүүсийг аврахын тулд далай руу сэлж орсон байна. Алгарве далайн эрэг дээр амарч байсан Ерөнхийлөгч Марсело “Эмэгтэйчүүд давлагаанд цохигдон далайн эргээс холдож байсан” хэмээжээ. Түүнийг далай руу орох үед хүмүүс бичлэг хийж байсан бөгөөд каяак завийг эргүүлэх үед өөр нэг хүн туслахаар очсон байв.
Ерөнхийлөгч хүмүүсийг амралтын үеэр болгоомжтой байхыг анхааруулсан бөгөөд улсынхаа аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор амралтын өдрүүдээ өөр өөр газарт өнгөрүүлдэг гэжээ. Португалийн эдийн засаг аялал жуулчлалаас ихээхэн хамаардаг бөгөөд цар тахлын улмаас хүнд байдалд ороод байгаа юм.
Эх сурвалж: BBC, Arirang








































