Moнголчууд ямаа уул хаданд ямар сайн бэ гэдгийг андахгүй. Хад асганд хэнээс ч сайн амьтан учраас түүний энэ давуу чанарыг ашиглан явган аялалд ашиглах болжээ.
Ямаа нь нохойноос илүү даацтай, бартаа туулах чадвар сайн. Нөгөө талаар эзэнтэйгээ хоол булаацалдахгүй байгалиасаа хоолоо олоод идчихнэ. Арчилгаа багатай бас соргог гэнэ.
Араатан амьтад ойртвол майлаад л сэрчихдэг тул таны аялалын туршид ямаа маш сайн хань болох нь эргэлзээгүй. Манай улс ноолуурын ашиг тусыг хүртэж эхлэснээс хойш ямааны тоо толгойг асар ихээр өсгөх болсон. Тэгэхээр бидэнд ямаа олдохгүй гэх зовлон үгүй. Гагцхүү ямаагаа сургах нь таны үндсэн ажил. Мэдээж олуулаа яваад хүнс дууссан үед хорхог, боодог ч болчихдог шүү дээ.