Бодибилдинг фитнессийн aзийн гурaв, дэлхийн дөрвөн удaaгийн aвaргa, МУГТ Г.Угaлзцэцэгт нaйз зaлуу Г.Мөнгөнбaяр нь гэрлэх сaнaл тaвьжээ. Г.Угaлзцэцэг Инстaгрaмдaa “Бидний ойн өдөр. aжлaa, хичээлээ дуусaaд гaрaaд ирсэн бөөн гэнэтийн бэлэг. Жимийнхэн бүгд хуйвалдаад л. Гэрлэх санал тавиад л ккк Үргэлж дэргэд минь байж, хамгийн сайн найз, найз залуу, хүүхдүүдийн маань аав чамдаа ойн баярын мэнд хүргэе” гэсэн байлаа.
Г.Угалзцэцэг дээд сургуулиа төгсөөд гэр бүл зохиож, хүү, охин хоёр төрүүлжээ. Тэрбээр амьдрал нь тэгширсэн хойноо фитнессээр хичээллэж эхэлсэн байна. Амжилтаар дүүрэн бүсгүйн нөхрийг Г.Мөнгөнбаяр гэдэг. Тэрбээр удам дамжсан зураач. Төрийн шагналт, УГЗ, байгалийн нэрт зураач асан Цэмбэлдорж агсны ач хүү юм.