Тухайлбал С.Баярцогтыг Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээгээр бус албан тушаалаа ашиглан Оюу толгой компанид хоол нийлүүлсэн гэдгээр буруутгаж байх жишээтэй. С.Баярыг Оюутолгойн гэрээгээр бус АНУ-д авсан долоон орон сууцныхаа эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдгээр буруутгах жишээтэй.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг хүн амины хэрэг, авто аваарь гэх зүйлээр бус сайдаар ажиллаж байхаа хариуцлага алдсан гэх зүйл ангиар. Ж.Эрдэнэбатыг авлигын зүйл ангиар бус Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2”-ын 1462.82 га талбайг 2017 оны 12 дугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг гэдгээр яллав. Үнэн чанартаа тус талбайг Х.Бат-Эрдэнэд таван сая төгрөгөөр өгсөн бөгөөд үүний цаана олон тэрбумын авлига байгааг тоосонгүй.
Ш.Батхүүг долоон жил мөрдөн шалгаад бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх мэт долоон зүйлээр буруутгаж байгаа юм. Эдгээр эрхмүүд 2021 оноос өмнө ял авахыг яаравчилж байгаа нь Ардын хувьсгалын 100 жил ойн өршөөлөөр гарахаар төлөвлөжээ. Түүнээс биш хэргээ хэдэн удаа ч буцааж болдог гэдгийг Ноён уулын 51 удаагийн шүүх хурлаас харж болох юм. Г.Алтангийн хувьд бараг хохирогч болох хандлагатай шүүх болж байх шив.
Б.Хурцыг С.Зоригийн хэрэг, иргэн Д.Энхбатыг гадаадаас хулгайлсан, амь насыг аюултай байдалд хүргэсэн, эрүүдэн шүүсэн гэдгээр бус ажлын хариуцлага алдсан, хяналт тавиагүй гэх зүйлээр илээд өнгөрч байх жишээтэй. Одоо ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, Капитал банкны Б.Ундармаа шүүх хурал болно. Шүүх ямар алиа шийдвэр гаргахыг харах үлдэв. Жирийн иргэнд хэлбэрэлтгүй хэрэгжих шүүх, эрх мэдэл, мөнгө төгрөгтэй иргэдэд тэс өөр зүйлээр ял завших боломж олгох болжээ.