Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ш.Батхүү нь Стандарт банкнаас зээлсэн 109 сая ам.доллар, хүү зэргийн төлөх бололцоотой. Хөрөнгийг нь битүүмжлээд хадгалчихсан” гэж ярьдаг. Хэрэг явдал эхлэхээс өмнө Ш.Батхүү гол гол хөрөнгөө бусдын нэр рүү бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлчихсан “Шүхэргүй” буухаар шийдчихсэн байх юм.
Бизнесийн хүрээнд бүр өр зээлээ овоолж (Ц.Мянганбаяр өөрийн болон Г.Алтан, Ш.Батхүү нарыг баахан зээлийг өөр дээрээ аваад үсэрсэн санагдана) байгаад дампуурлаа зарлахыг “Шүхэргүй үсрэх” гэдэг билээ. Өнөөдөр Жаст группийн гол бизнесүүд “Мах Маркет ХХК”, “Жаст Ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа бусдад бэлэглэл хэлбэрээр очоод байна. Үүнийг улс буцаан авахгүйгээр хохиролгүйгээр үлдэх бололцоогүй юм.
Монгол улс хохироод саахартай нэг нөхөр “Тэтгэвэр тогтоолгоод төлнө” гэж зальдах юм байна даа. Сүүлийн үеийн бүх хэргүүд байгаа олохгүй ёс төдий ял оноох боллоо. Канад, болон Солонгосын хайгуулын компаниуд 25-аас 70 тонн алтны нөөцтэй, стратегийн ордоос бултуулсан гэдэг “Олон Овоот” Г.Алтангийн мэдэлд очоод ямар ч нөөцгүй болсон нь хүртэл олон геологич нарын гайхлыг төрүүлдэг