Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Пабло Эскобар” хэмээх олон ангит уран сайхны кино гарч буй билээ. Тэгвэл ЦЕГ-аас уг киног олон нийтэд үзүүлэх байх талаар МҮОНРТ-д мэдэгдэл хүргүүлжээ
Уг мэдэгдэлд: Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, xap тaмxины хууль бус эргэлт, аллага, xvчиpxийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөгшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах аргыг тодорхой дүрсэлсэн уг киног 2019 оны 05 дугаар сар, энэ оны 07 дугаар сард тус тус давтан гаргаж байгаа нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны Cэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”, “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, Cэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ