Дэлхий даяар гарсны улмаас Монголын мянга мянган иргэн эх орондоо ирэх боломжгүй, гадаадад гацаад байгаа билээ. Одоогийн байдлаар Монголын 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй.
Засгийн газар, УОК-оос шуурхай арга хэмжээ авч, боломж, бололцооныхоо хэрээр иргэдээ татан авсаар буй. Монгол Улсын хэмжээнд 2400-2600 иргэн тусгаарлах хүчин чадалтай. Энэ сард 10 удаагийн тусгай нислэгээр 3000 иргэнээ татаж авахаар төлөвлөсөн. Гадаадад гацсан иргэдээ шуурхай авахгүй байна, хүний нутагт улам туйлдууллаа, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдрүүллээ гэж шүүмжлэх хүн цөөнгүй. УИХ-ын гишүүн асан, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг Засгийн газарт туслах хүсэлтэйгээ илэрхийлж, хэрвээ тусгаарлах байрны бололцоо хүрэхгүй байгаа бол гэр бариад тусгаарлах боломжтойг хэлэв.
Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Олны хүч оломгүй далай. Компаниудаа уриалаад Хүй 7 худагт 1000 гэр барьж болно шүү дээ. Манайх лав 100 гэр бариад 200 иргэдээ авахад бэлэн байна. Хоол унд, ОО, халдвар хамгааллаа 100% даана. Манайд олон эмч нар ажилладаг. Өргөсан тангаргаа санаж, ажиллах боломжтой шүү. Зуны дулаан цагийг ашиглаад хүмүүсээ авчихмаар л байна шүү дээ. Бүгд л гэрт амьдарч чадна. Зай бариад гэрүүдээ барьчих уудам тал нутаг минь байна. Онгоц бол олдоно оо олдоно. Уриалгыг дэмжих үү” гэжээ.