БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнөөдрийн байдлаар “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.
Зөвлөмж: Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ; Амны хаалт тогтмол хэрэглэх; Нус цэрээ ил задгай хаяхгүй байх; Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх; Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах; Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх; Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах; Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;