УИХ-ын гишүүн, НХХЯ-ны сайд асан Номтойбаярын аав Б.Нямтайшир “Мунзуй” хэмээх Г.Нямдорж руу хүн явуулж алуулна гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар “Мунзуй” хэмээх Г.Нямдоржоос утсаар тодрууллаа.
-Тан руу Номтойбаярын аав Нямтайшир утасдаж дарамталсан гэж сонслоо?
-Ална, шулна, хутга шаана, хүн явуулна гэж хэлүүлсэн байна лээ. Б.Нямтайширээс намайг алах захиалга авсан дүү нартаа хэлэхэд Ахиухан мөнгө аваарай, ахыга дутуу орхиж болохгүй шүү гэж хэлмээр байна. Энэ гэр бүлийг өөрсдийнх нь үнэнг хэлсэн хүн бүрийг мөнгө нэхсэн, шантаажилсан гэдэг биз дээ. Г.Батхүү агсны гэр бүлийг хүртэл аавынхаа, ахынхаа үхлээр шоудсан гээд яриад байна даа. Нэг муу мөрдөнд тав хоночихоод битгий шоуд, хэлмэгдлээ гэж битгий чарлалдаад бай. Та нарын уул нуруу шиг мөнгөөрөө хуулийг зөрчдөг цаг дуусна гэдгийг санагтун.
-Таныг заналхийлсан гэж үнэн юм байна шүү дээ?
-27 орд газар эзэмшдэг Нямтайширийн гэр бүл намайг байнга заналхийлдэг, тэр бүртээ ял өгч “ганжинддаг” шүү дээ.