Төрийн соёрхолт дуучин Д.Болдын Vandebo хамтлагтай хамтран дуулсан “AYO” дуу 24 цагийн дотор хамгийн өндөр хандалт авсан дуу болжээ
Тус дуу юүтүүб хуудаснаа тавигдсанаас хойш 24 цагийн дотор 500.000 хандалт авсан байна. Тэдний хамтарсан дараагийн дуу тун удахгүй үзэгчдийн хүртээл болно
Дуучин Д.Болдын хувьд сүүлийн үед залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллах болсон. Өөрийн продакшнд харьяалагдах болсон залуусын уран бүтээл дээр ажиллахын сацуу шинэ залуу реппэрүүдтэй хамтарч ажиллаж байгаа нь олны таашаалд ихэд нийцээд байгаа. “AYO” дууны клипэн дээр Ginjin, Fla, Lil Thug E, Siente, Бадрал зэрэг уран бүтээлчид тоглосон нь тэднийг ч мөн дэмжин ажиллаж байгаа гэдгийн нэгэн нотолгоо аж.